Пол Маккартнийн ном дэлгэцийн бүтээл болно
2019/12/14

 “The Beatles” хамтлагийн гишүүн Пол Маккартнийн 2005 онд хүүхдэд зориулан гаргасан “High in the Clouds” номыг “Netflix” компани дэлгэцийн бүтээл болгоно.

 

Францын “Gaumont” кино студи энэхүү зурмал хөдөлгөөнт киног хийх бөгөөд найруулагчаар нь Оскарын шагналд нэр дэвшигч Тимоти Рекарт ажиллах аж. Хүүхэлдэйн кинонд “Beatles” хамтлагийн дуунууд эгшиглэх юм байна.

 

“High in the Clouds” номыг Пол Маккартни хүүхдийн зохиолч Филип Ардатай хамтран бичиж байжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404