УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Шударга шүүхэд баярлалаа
2019/12/13

Нийслэлийн прокурорын газраас Н.Номтойбаярыг зөвлөх нартайгаа уулзахад хориг тавих саналыг ирүүлжээ. Уг саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр 11.00 цагт нээлттэй хэлэлцлээ. 

 Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Н.Номтойбаярыг Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор Т.Есөнтөмөр, Б.Эрдэнэбат нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоолгох  таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал ирүүлсэн. 

    Шүүхээс прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ. Өмнө Номтойбаярыг яллагдагчаар татаж мэдүүлэг авах мөрдөн шалгах ажилллагааны явцад хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор  үндэслэн авсан.

    Энэ удаа ч мөн энэ үндэслэлээр саналыг ирүүлсэн байна. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

  Шүүх хуралдааны дараагаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "Шүүх шударга байна. Баярлалаа" гэлээ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404