ДЭЛХИЙН БАНКТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
2019/12/13

Тус програмын гол онцлог нь автозамын дэд бүтцийн аюулгүй байдлыг сайжруулах, хотын зам тээврийн хөрөнгийн менежмент төлөвлөлтийг сайжруулахад чиглэжээ.

Arslan.mn

Уулзалтын үеэр Нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “Дэлхийн банк манай улсын зам тээврийн салбартай хамтран ажиллаад таван жил болж байна. 2018 онд анх авто замын бүтээн байгуулалтад зориулан Mapillary програмыг нэвтрүүлсэн. Тус програмыг нэвтрүүлснээр өмнө нь ямар зам байсан, одоо ямар болсон гэдгийг харьцуулах боломжтой болсон. Энэ ажлын хүрээнд 1100 километр авто замын 340 мянган зургийг авч ангилаад дуусч байна. Түүнчлэн бид Дэлхийн банктай хамтран ажлаа илүү хөнгөвчлөх, түргэн шуурхай болгох, авто замын нэгдсэн санг бий болгох үүднээс шинэ технологийг нэвтрүүлэх ажлыг хийж байна. Цаашид нийслэлийн томоохон бүтээн байгуулалтын ажлууд дээр хамтран ажиллахад үргэлж нээлттэй байх болно” хэмээлээ.

Arslan.mn

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404