Жүдочид Чиндаогаас 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртэв
2019/12/13

 Жүдо бөхийн “Чиндао Мастерс-2019” тэмцээн БНХАУ-ын Чиндао хотноо пүрэв гарагт эхэлж, Монголын 10 жүдоч гарч барилдсанаас 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ.

 

Эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг аваргын төлөө Косовогийн К.Дистрияд базари үнэлгээгээр ялагдаж мөнгөн медалийн эзэн болов. Эрэгтэй 66 кг-д Монголоос 2 бөх гарч барилдаж, хоёулаа медаль хүртэв.

 

Энэ жилийн дэлхийн аваргаар томчуудыг давж, шуугиулж чадсан Ё.Басхүү хүрэл медалийн төлөө  Израил улсын Брауч Шмайловыг нэмэлт цагт базари үнэлгээгээр ялж, хүрэл медалийн тавцанд зогсов.


Харин  Г.Хэрлэн эрч хүчтэй барилдаж, мөнгөн медалийн эзэн болов.  Тэрбээр 2017 онд мастеруудын тэмцээнээс алтан медаль хүртэж байсан юм. Энэ удаад аваргын төлөө Италийн Мануэль Ломбардотай барилдаж, цэвэр ялагдсанаар мөнгөн медаль зүүлээ.

 


Энэ өдрийн барилдаанд дэлхийн аварга Д.Сумъяа, М.Уранцэцэг нар медальгүй хоцров. Өнөөөдөр Монголын 6 жүдоч татамид гарч  барилдана.

 

Эх сурвалж: Монцамэ

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404