“АХА” танин мэдэхүйн, цэнгээнт нэвтрүүлэг зохион байгууллаа
1 сарын өмнө

Жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдрийг дэлхий нийтээр Олон улсын Хүний эрхийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Олон улсын Хүний эрхийн өдөрт зориулан нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль, 17 дугаар сургууль, 24 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагчдын дунд “АХА” танин мэдэхүйн, цэнгээнт нэвтрүүлгийг ТВ9 телевизийн “Тэнхлэг” студитэй хамтран зохион байгуулж, орон даяар нэвтрүүллээ.  

Нэвтрүүлэгт Монгол Улсын Үндсэн хууль, хүний эрх, жендэр, нийслэл хотын түүх, соёл, танин мэдэхүй зэрэг сэдвийн хүрээнд оюун ухааны уралдуулан амжилттай оролцож, нэгдүгээр байрт ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сурагч Л.Гантогтох, хоёрдугаар байрт 17 дугаар сургуулийн сурагч М.Мөнхчимэг, гуравдугаар байрт 24 дүгээр сургуулийн сурагч Б.Анужин нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйлээр шагнуулав гэж НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээлэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404