Ерөнхийлөгчийн НДШ-ийг нэмэгдлийг эргэж харах хоригийг хүлээж авлаа
2019/12/12

УИХ-ын чуулганы өнөөдөрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Өргөн нэвтрүүлгийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн. Хуулийн төсөлд Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ нь радио, телевизийн газрын дамжуулах үйлчилгээ, олон суваг дамжуулах үйлчилгээ, олон нийтийн радио, телевизийн үйлчилгээ, арилжааны радио, телевизийн үйлчилгээ гэсэн төрөлтэй байхаар тусгаж, түүний үйл ажиллагааны онцлог зохицуулалт болох хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэх, эзэмшлийн ил тод байдлыг хангах, үндэсний нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн зохицуулалт, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид, радио, телевизийн газрын дамжуулах үйлчилгээ эрхлэгчид, хөтөлбөрт тавигдах ерөнхий шаардлага болон зар сурталчилгаа, архив, олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчид тавигдах шаардлага зэрэг зохицуулалтуудыг тусгаад байгаа юм.

Ингээд байнгын хорооны зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж дууссан дараа хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, баталлаа. 

Чуулганы хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Ингээд УИХ-ын чуулганы хуралдаанаар НДШ-ийг нэмэгдлийг эргэж харах хоригийг хүлээж авсан бөгөөд бусад хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзлээ. Ерөнхийлөгчийн хоригийн гуравдугаар зүйлийг хүлээж авсан учраас УИХ яаралтай хуульд өөрчлөлт оруулахаар болж, Б.Жавхлангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулахаар боллоо.

Чуулганы хуралдаанаар Өмгөөлөгчийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг үдээс хойш 15.00 цагт үргэлжлүүлэн хэлэлцэхээр түр завсарлалаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404