Энэтхэг улс лалын шашингүй иргэдэд иргэншил олгох хуулийн төслийг баталлаа
2019/12/12

Энэтхэг улсын парламентын дээд танхим лалын шашингүй хууль бус цагаачдад иргэншил  олгох хуулийн төслийг батлаад байна. Бангладеш, Пакистан болон Афганистаны хууль бус цагаачдад хамааралтай энэ хуулийн төслийг  эсэргүүцсэн жагсаал, тэмцэл Энэтхэгийн зүүн хойд бүс нутгуудад өрнөөд  байгаа юм. Иргэд шашнаар ялгаварлан гадуурхаж, иргэншил олгож буйг эрс эсэргүүцжээ. 

Афганистан, Бангладеш болон Пакистаны лалын шашны шүтлэггүй хууль бус цагаачдад иргэншил олгохыг зөвшөөрөх хуулийн төслийн талаарх парламентын дээд танхимын санал хураалтад 125 гишүүн оролцсоноос 105 гишүүн дэмжжээ. Энэхүү хуулийн төслийг хэлэлцэгдэж байх үед   Энэтхэгийн Трипура болон  Ассам зэрэг Бангладеш улстай хил залгаа мужуудад иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөөд байна. Жагсагчид  лалын шашингүй иргэдэд иргэншил олгох хуулийн төсөл нь ялгаварлан гадуурхалтын талаарх баримт бичиг болоод байгааг илэрхийлсэн бол тус улсын засгийн эрхийг баригч  Бхаратия Жаната нам  шашны үзлээсээ үүдэн эх орноо орхин дүрвэж байгаа лалын шашинт бус иргэдэд боломж олгосон алхам гэж хариу мэдэгдэж байгаа юм.  

Трипура мужид цэрэг цагдаагийнхныг тараан байрлуулаад байгаа бол Ассам мужид жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарчээ. Жагсагчид энэхүү хуулийн төсөл нь аль хэдийн шахалт, хавчлагад ороод буй Энэтхэгийн Лалын шашинт иргэдийн эсрэг чиглэж байна гэж буруутгалаа. Энэтхэгийн Бангладеш улстай хил залгаа мужийн иргэд энэ хуулийн төслийг ихээхэн эмзэг хүлээн авч байна. Учир нь дээрх мужууд  Бангладеш улсын лалын шүтлэггүй цагаач иргэдийн тоо эрс нэмэгдэнэ гэж мөн болгоомжилж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404