Нэг удаагийн аяга хэрэглэвэл торгуулна
2018/08/02

Өмнөд Солонгос улс өчигдрөөс эхлэн кофе болон түргэн хоолны газар нэг удаагийн аяга хэрэглэхийг хориглосон хууль үйлчилж эхэлжээ.

Хэрвээ тухайн газар үйлчлүүлэгч нэг удаагийн аяга хэрэглэж байвал 50-100 мянган воны торгууль ноогдуулах ба энэ нь монгол мөнгөөр 100-200 мянган төгрөг ажээ.

Солонгос улс нь байгаль орчныг бохирдуулдаг, дахин ашиглагддаггүй хог хаягдлын тоог бууруулахын тулд энэхүү арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн аж. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404