Нара зөгийчин болжээ
2018/07/28

Дуучин Нара  буюу М.Нарантуяа шаггүй бизнесмен болжээ. Тэрбээр Сөүл плазад “Nara Boutique” бэлэн хувцасны дэлгүүр ажиллуулж, зөгийний аж ахуй ч эрхэлж байна. 

Тэрбээр “Манай аж ахуйн зорилгод зөвхөн зөгийн бал худалдаалах бус цэвэр онгон байгалиа үр хойчдоо үлдээх, байгаль эх дэлхийгээ хамгаалах ,мөн зөгийн аж ахуйн ач тусыг олон нийтэд таниулах мөн зөгийн бүтээгдэхүүний ашиг тусыг танин мэдүүлж Монголын зөгийн аж ахуйг дэлхийн хөдөө аж ахуйн жишигт хүргэх стандартыг мөрдөх гээд олон зүйлс багтаж байгаа билээ. Зөгийн бал бол чанагдаж боловсруулаагүйгээр хүний амаар дамжин ходоодонд ордог цор ганц хүнс учраас түүнийг бүтээхийн тулд дээд зэргээр ариун цэвэр байдлыг сахих ёстой байдаг юм” гэж өөрийн фэйсбүүк хуудаснаа бичжээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404