Ч.САЙХАНБИЛИГ З.БАЯНСЭЛЭНГИЙГ “АМАА ТАТ, ЧАМД ХАМААГҮЙ” ГЭЭД ХӨӨЖ ГАРГАСАН
2019/11/04

МАХН-ын гишүүн Э.Эрдэнэжамъянтай ярилцлаа. Голомт тусгаарласан МАХН-ын өнгөрсөн 10-аад жилд чамгүй туршлагажсан тэрээр Нийслэлийн МАХН-ыг хариуцан ажиллах болжээ. Тус намын цөөхөн залуу хуульчдын нэгийн хувьд намынх нь журмын нөхөр болох З.Баянсэлэнгийн асуудлаар байр суурийг нь сонсов.

 

НЭГ Ч ТӨГРӨГ АВААГҮЙ ГЭДГИЙГ НЬ 3  ШАТНЫ ШҮҮХ ХУРЛААР ТОГТООСОН

 

Сайн байна уу? Ойрд орон нутгаар их ажиллаад зав муутай байгаа бололтой?

Манай намынхан одоо хөдөө орон нутагт төвлөрч ажиллаж байна. Хөдөө нутагт орон сууцанд амьдрах хүсэлтэй олон мянган иргэд бий. Бид “З.Баянсэлэнгийн байрны хөтөлбөр”-ийн бүртгэлийг хийх гэж байгаа. Аймагтаа байранд орох хүсэлтэй байна уу, эсвэл Улаанбаатарт уу гэдгийг судална. Бид ирэх жилээс эрх барина. Хөтөлбөрөө ч хэрэгжүүлнэ.

Хэрэгжүүлэх хөтөлбөрөө З.Баянсэлэнгээр овоглосон гэж үү?

Тийм ээ. З.Баянсэлэнгэ 1524 айлыг байранд оруулах эхлэлийг тавьж чадсан. Цаашид баян ч бай ядуу ч бай бүгд орон сууцанд амьдардаг болно. Энэ хөтөлбөрөө  бид З.Баянсэлэнгийн хөтөлбөр гэж нэрлэхээр ярилцаж байгаа. Одоохондоо нам дотроо төсөл байдлаар гэх үү дээ, ажлын нэр маягаар Баянсэлэнгийн хөтөлбөр гэж нэрлэдэг юм аа. МАХН ялснаас хойш буюу 2020 оноос хойш байранд орсон хүн бүхэн З.Баянсэлэнгийн эхлүүлсэн түрээсийн төлбөрөө байрныхаа үнэд тооцуулдаг системээр байранд орно. З.Баянсэлэнгэ л сайд байх үедээ эхлүүлсэн хөтөлбөр шүү дээ.

Тэгвэл ирэх сонгуулиар З.Баянсэлэнгэ танай намын гол туг болох нь гэж ойлгож болох нь ээ. Гэтэл З.Баянсэлэнгийн нөхцөл байдал жаахан төвөгтэй болчихлоо.  Яагаад гэвэл улс төрийн золиос бол харгис хэлмэгдүүлэлт байдаг ...

Тийм ээ, энэ бол хэлмэгдүүлэлт.  Өнөөдөр эрх мэдэл албан тушаалаа ашигласан эрүүгийн том том гэмт хэргүүдийг шалгах ажлыг огт явуулахгүй байж иргэдийн төлөө тодорхой ажил хийсэн нэг эмэгтэйг хэрэгт холбогдуулж хэлмэгдүүлж байна.

Би  өмнөх шүүх хурлаар орсон прокурорын яллах дүгнэлтийг үзсэн.. Албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулбал 3 үндэслэлээр буруутгах хандлагатай байдаг учраас хуульч хүний хувьд Нэгдүгээрт, Нээрээ мөнгө идчихсэн юм болов уу гэж, хоёрдугаарт шийдвэр гаргахдаа хууль зөрччихсөн юм болов уу, гуравдугаарт, өөртөө болон ах дүүстээ давуу тал олгоод үнэгүй байр авчихсан юм болов уу гэж их нухацтай, өө хайх маягтай уншсан л даа.  Гэтэл аль аль нь алга.

Нэгдүгээрт: Өмнө нь Улсын дээд шүүх хүртэл явсан хавтсанд, прокурорын яллах дүгнэлтэд нь З.Баянсэлэнгэ гэдэг хүн нэг төгрөг өөртөө авсан, идсэн уусан гэх зүйл байхгүй юм билээ. Прокуророос хохирол тогтоохдоо З.Баянсэлэнгийн хэрэгжүүлсэн Түрээсийн орон сууцны үнийг ТОСК-ийн орон сууцны үнэтэй харьцуулж зөрүү үнэ гаргаж ирсэн юм болов уу гэтэл тийм зүйл ч алга. Төрд   972   сая төгрөгийн зөрүү хохирол учруулсан гэж хэвлэл мэдээллээр гаргаад байдаг. Энэ дээр л хардаад байдаг.  БХБЯ-нд  мөнгө  орж ирээгүй, З.Баянсэлэнгийн гараар  нэг ч төгрөг ороогүй. Энэ нь санхүүгийн баримт, бусад бичиг баримтаар нотлогдож байгаа. Нэг ч төгрөг аваагүй гэдэг нь гурван шатны шүүх хурлаар тогтоогдсон. Тэгсэн тэр нь Сангийн яамнаас түрээсийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гаргасан санхүүжилтэд олгосон векселийн хүү, төлбөр юм билээ. Засгийн газрын гаргасан үнэт цаасны хүү, төлбөрийг улсад учруулсан хохирол гэж үздэг тохиолдол хаана ч байхгүй. Төр өөрөө өөртөө өгсөн санхүүгийн төлбөр гэсэн үг. Одоо тэр 1520 айлын байрны ордер нь төрд байгаа шүү дээ. Төр өөрөө худалдаж аваад, хүмүүст түрээсэлж байгаа гэсэн үг. Хэн нэг хувь хүн өөрөө байр худалдаж авчихаад хүнд түрээслэж байснаа гэнэт би хохирчихож гээд өөрөө өөртэйгээ заргалдаад явдаггүй биз дээ. Тэр байтугай төр тэдгээр 1520 айлаас хүү буюу ашиг тооцсон үнээр төлбөр авч байгаа. Тэгэхээр төр хохирох үндэслэл алга байгаа биз.   

Зөрүү хохирол гэж тооцоод байгаа харьцуулсан хоёр үнэ нь хэд байсан юм?

Тухайн үед Бэрэн группийн барьж байсан байр 1.880000 төгрөгөөр зарагдаж байсан. Гэтэл тэр үнэтэй нь харьцуулсан ТОСК-ийнх байраа 1.5 саяар үнэлсэн юм билээ. ТОСК  дэд бүтэц, газар гэх мэт бүх асуудлаа төрөөр шийдүүлдэг. Харин Бэрэн групп Долоон буудлын нэг айлын газрыг 2-3 өрөө байраар сольж авдаг, дэд бүтцээ өөрөө шийдэж байгаа компани. Дээр нь банкинд зээлийн хүү төлнө. Монгол Улсад татвараа төлнө. Тэгэхээр яаж адилхан үнээр зарах юм бэ...? Тэгээд ч тийм үнийн зөрүү гарсан гэж баахан мэдүүлэг авсан мөртлөө, яг хохирол тооцох болохдоо тэр үнийн зөрүүг биш харин төрөөс санхүүжүүлсэн векселийн хүүг л хохиролд тооцчихсон юм билээ. Тэр нь УДШ-ээс хохирол биш байна гээд анхан шатанд буцаачихаар бантсандаа түрээсийн орон сууцны санхүүжилтэд гаргасан бүх мөнгө буюу 15 тэрбумыг нь хохирол гээд тогтоочихсон ч явж байх шиг. Тэгэхээр энэ бол энгийн ухамсартай хүнд хүртэл ойлгогдохоор байна. Хүчээр хохирол тооцож, тооцуулж байгаа захиалгат ажил. 

Ер нь цаашдаа төр өөрөө барилгын компани байгуулаад хувийн хэвшилтэй өрсөлддөг байдлаа таслан зогсоох ёстой. Хувийн хэвшил нь чадавхжиж байвал алсдаа хэрэгтэй л гэж бодож байгаа шүү дээ.

 

З.БАЯНСЭЛЭНГИЙН ХӨТӨЛБӨР БУРУУ БАЙСАН ЮМ БОЛ ЯАГААД ДАРААГИЙН ЗАСГИЙН ГАЗАР  ХЭРЭГЖҮҮЛЭЭД БАЙГАА ЮМ БЭ

 

Хоёрдугаарт, З.Баянсэлэнгэ тендер зарлахтай холбоотой алдаа гаргачихсан юм болов уу гэж санаа зовж байсан. Гэтэл прокурорын яллах дүгнэлтийг уншаад үнэн хөгийн юм ажиглагласан. Уг нь хуулиараа Барилгын сайдын хийж буй ажлын зөв, бурууг, хуульд нийцсэн үгүйг нь ЗГХЭГ, ХЗЯ хоёр л хариуцдаг юм. Засгийн газрын аливаа тогтоол хуульд нийцэж байгаа үгүйг хянадаг хоёр субъект хоёулаа ажлаа хийгээгүй гэж мэдүүлсэн байна билээ. ЗГХЭГ-ын дарга,  мэргэжилтнүүд, барилгын яамны ажлыг хуульд нийцүүлэх хуулийн үүрэгтэй төрийн нарийн бичгийн дарга болон мэргэжилтнүүд нь  бүгдээрээ “Бэрэнг сонгосон  шийдвэрийг буруу байх гэж бодоод өрөөнийхөө хүнд хэлсэн, протоколынх нь дор юм бичээд үлдээсэн” гэх мэтээр мэдүүлсэн байдаг. Тэр хүмүүс үнэхээр буруу гэж үзсэн юм бол Ерөнхий сайддаа, барилгын сайддаа хэлээд таслан зогсоохгүй яасан юм. Протоколд матаас маягийн цохолт хийгээд, цааш нь хэрэгжүүл гээд явуулчихаар юу гэж ойлгох юм бэ? Төрийн албаныхны хайрын захиа юу... Тэгээд тэр захиа нь З.Баянсэлэнгэд очих уу...

Үнэхээр тухайн шийдвэрийг буруу гэж үзсэн юм бол яагаад болиулаагүй юм?  Тэр бүү хэл  дараагийн Засгийн газар нь хэрэгжүүлээд явж байхад нь хэлээд зогсоох боломж байсан шүү дээ.  Монгол төрийн дунд болон доод шатны албан хаагчдын үнэн төрх эндээс харагдаж байгаа юм л даа.

Ч.Сайханбилэгийн Засгийн газар тогтоолыг нь гаргаад, Д.Эрдэнэбатын Засгийн газар хэрэгжүүлээд, У.Хүрэлсүхийн Засгийн газар үргэлжлүүлээд явж байгаа төсөл шүү дээ.

З.Баянсэлэнгэ  Бэрэн гэдэг компанийг шууд нэр заагаад Засгийн газрын тогтоолд оруулсан байдаг байх аа?

Нэг хувийн хэвшлийн компанитай дураараа хэлцэл хийгээд, тендер зарлаагүй бол тендерийн хууль зөрчсөн гэж үзэж болох байх. Энэ бол Хятад, Монголын Засгийн газар хоорондын  хэлэлцээрийн хүрээнд хэрэгжсэн ажил байсан. Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын Ардын банкнаас ядуу иргэдээ байранд оруулна гэж хөнгөлөлттэй зээл авсан байсан. Хэлэлцээрийн дагуу Хятадын Ардын банкны сонголтоор нөгөө Бэрэн компани нь туслан гүйцэтгэгчээр орсон байдаг.  Нэг үгээр хэлбэл Бэрэнг сонгон шалгаруулах талаар ямар ч яриа байхгүй, анхнаасаа “Бэрэнгээр бариулна, төр худалдаж авна” гэдэг нөхцөлтэй байсан гэсэн үг. Харин ч энэ журмыг нь зөрчөөд өөрөө дур мэдэж тендер зарлаад, өөр компанид оруулчихсан бол жинхнээсээ гэм буруутай үйлдэл болоод явчихна. Ардын банкнаас зээл авсан хүн З.Баянсэлэнгэ биш, тийм гэрээ хийж, Бэрэнг шалгаруулсан нь ч  З.Баянсэлэнгэ биш. 

Энийг тэр мэргэжилтнүүдээсээ авахуулаад бүгд мэддэг. Тэгсэн хэр нь АТГ-аас ирээд “Танай сайдыг чинь хэрэгт хийх гэсэн юм”  гэхээр ам уралдаад “ховлож” өгч байгаа юм. “Бэрэнгийн захирлыг сайдын өрөөнд сууж байхад нь харсан” гэж мэдүүлцгээсэн байна лээ. Ажил хэрэг явуулж байгаа хүнтэйгээ уулзахгүй яах юм. Овоо тахиж байгаад шийдэх юм уу, хаашаа юм. Энэ асуудлыг мэддэг ч мэдээгүй дүр эсгэдэг хүмүүсийн тэргүүн эгнээнд Төрийн нарийн бичгийн дарга нь бий. Уг нь С.Магнайсүрэнгийн жинхэнэ үүрэг нь яамны ажлыг хуульд нийцүүлэх ёстой байхгүй юу.

Ажлаас халагдахаараа хуулиа судлаад, эсэргүүцэж тэмцээд, ар өврийн хаалга хэрэглээд, дээр доороос яриулж байж буцаад ороод ирдэг, албан тушаалтайгаа үлдэхийн тулд бүх хуулийг судалдаг хүн штээ уг нь. Гэтэл тухайн үед үүрэгт ажлаа хийгээгүй. “Би тендер зарлахгүй байх ёстой гэж бодсон, би оролцоогүй”  гэх мэтээр мэдүүлэхдээ үүрэгт ажлаа  хийгээгүй гэдгээ л илчилчихсэн байна лээ.

Ер нь прокурорын яллах дүгнэлтийг уншаад үзвэл З.Баянсэлэнгэ л ганцаараа Засгийн газрынхаа ажлыг ойлгосон, ажил хийх гэж зүтгэсэн байгаа юм. Бусад нь ХЗЯ, ЗГХЭГ, БХБЯ яамныхан ч тэр бүгд л Засгийн газрын гэрээ хэлэлцээрийг зөрчих санаатай, хэн нэгнийхээ хувийн компанийг шахах санаатай байсан ч юм уу гэж бодогдохоор  мэдүүлэг өгсөн байх юм билээ.  Тэр хүмүүс чинь төрд тангараг өргөсөн төрийн албан хаагчид биз дээ. З.Баянсэлэнгийн төлөө биш монгол төрийн төлөө ажлаа хийх ёстой.

Тендер зарлах шаардлагагүй ажил байсан байх нь, тийм үү?

Тийм. Анхнаасаа тендер зарлах ёсгүй ажил байсан. Гадаадын зээл тусламжийг өгч байгаа субъект нь өөрөө тендер зарлаж, гүйцэтгэгчээ сонгодог хуультай. БНХАУ-ын Ардын банк нь Бээжин констракшн гэх хятадын компанийг үндсэн гүйцэтгэгчээр томилоод, тэр нь монголын Бэрэн компанийг сонгосон. Өөрөөр хэлбэл,  төр оролцох боломж байгаагүй ажил. Уг нь бол 1000 айл оруулах ёстой байсан юм билээ.  Сангийн яамнаас 50 тэрбум төгрөг хүссэн, энэ жилдээ мөнгө алга гээд 15 тэрбумын санхүүжилтийг гаргаж, Сангийн яам /Б.Чойжилсүрэн/ шууд шилжүүлсэн байдаг. Тэндээс З.Баянсэлэнгэ нэг ч төгрөг идэх боломж байхгүй.

Хэдийгээр санхүүжилт нь дутуу ч нэг хүн ч гэсэн нэмээд оруулчихъя гээд З.Баянсэлэнгэ хөөцөлдсөн. Сайд, улс төрч хүний боддог л бодол. Хөөцөлдөж явсаар байгаад 1000 айл нэмүүлье гэхэд Сангийн яам нь боломжгүй гээд 230 айлын сснхүүжилтийг л шийдсэн. Тэр квот дээр сугалаа явуулсан байдаг.

 

ХОХЬ НЬ ШҮҮ, ХАРИУГ НЬ  АМСУУЛНА ШҮҮ З.БАЯНСЭЛЭНГЭЭ ГЭДЭГ БАЙСАН

 

Сугалааг З.Баянсэлэнгэ өөрөө явуулж, түрээсийн орон сууцанд ах дүүсээ оруулсан гэж хардсан. Энд та гуравдахь тайлбарыг хэлэх гэж байна уу?

Сугалааг  З.Баянсэлэнгэ явуулахгүй шүү дээ. ТОСК явуулна. Наана нь БХБЯ-нд 170 гаруй өргөдөл ирсэн байдаг. Тэр үед шинээр байр нэмэгдсэн ба тэр квотод нэмж сугалаа явагдах гэж байгааг сонссон манай намын гэх 20 гаруй хүн өргөдлөө өгсөн.  Сугалаагаар өмнө бүртгүүлсэн 1300 айлын байр дээр нэмэгдээд 1520 айл байранд орох ёстой. ТОСК дээр ирүүлсэн өргөдлийн хамт нийт хүмүүсийн дунд сугалаа явуулахад МАХН-аас өргөдөл өгсөн 20 хүнээс нь цэвэрлэгч, үйлчлэгч, жолоочийн ажилтай цөөн хэдэн хүн сугалагдсан. Шүүх, АТГ-ийн зүгээс түрээсийн орон сууцанд намынхныгаа оруулсан гэж З.Баянсэлэнгийг улстөржүүлдэг. Тэгвэл АН-ын 300 гаруй, МАН-ын 500 гаруй хүн түрээсийн орон сууцанд орсон л байгаа шүү дээ. Тэр олон хүмүүсийн өргөдөл дундаас бүгд л сугалаагаар орсон. Өнөөдөр ч гэсэн 35 мянган хүн НОСК-ийн түрээсийн орон сууцанд бүртгүүлснээс 900 нь азтай болж сугалаагаар шалгарсан гээд байгаа биз дээ. Тэндээс МАН-ын гишүүн, эсвэл тэдний ах дүүсийг тоолж гаргаж ирж байгаад ял асуух ёстой юм уу?

Жишээ нь Ц.Нямдорж сайд хүүдээ тендер аваад өгчихсөн байна. Тэрний хажууд З.Баянсэлэнгэ яасан юм?  Хэдэн ядарсан иргэдийг түрээсийн байранд оруулсныхаа төлөө өнөөдөр хоригдоод сууж байна.  Гэтэл ямар нь хүүдээ  тендер авч өгчихөөд ажлаа хийгээд суугаад байдаг юм бэ?

Авлига авсан уу гэхээр нэг ч төгрөг аваагүй байдаг. Тендерийн  хууль зөрчсөн үү гэхээр үгүй. Хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу хийгдсэн байх юм. Ер нь асуудал З.Баянсэлэнгэд биш байна. Тэгвэл улстөрийн барьцаа хийх ямар нөхцөл байгаан бол?

Бид байнга улстөрийн дарамтан дор явдаг шдээ. Даргыг чинь хорино, цагдана шүү гэх мэт заналхийлэлд сүүлийн арван жил амьдарч байна. Дасчихаж дээ.

2015 оны сонгууль дуусахад Засгийн газар Эрдэнэтийн 49 хувийг нэг компанид өгчихсөн, бүр бүх мөнгийг нь Засгийн газар гаргаад...Тэр үеэр З.Баянсэлэнгэ хуралд байгаагүй юм билээ. Харин дараа нь Ерөнхий сайдтай энэ асуудлаар уулзаад хэлэхэд “Барилгын сайдад хамаагүй асуудал. Чи амаа тат” гээд хөөгөөд гаргасан байгаа юм. Тэгэхээр нь манай намынхан хэвлэлийн хурал зарлаж, ард түмэнд зарласан. Энэ бүхний дараа элдэв янзын заналхийлэл ирсэн л дээ. “Хохь нь шүү. Хариуг нь амсуулна шүү Баянсэлэнгээ” гэдэг байсан. З.Баянсэлэнгээс өнөөдөр  өс хонзонгоо авч байна л гэж бодож байна.

Томоохон хэргүүд шүүхийн шатанд гацчихдаг жишиг тогтчихсон. Харин З.Баянсэлэнгэ дээр их хурдан ажиллаж байх шиг. Хэрэг үнэн мөнөөрөө шийдэгдэх хугацааг  хэрхэн харж байна

ЖАСТ-ын Батхүүгийн Эрдэнэтийн 51 хувийг барьцаалаад авсан 100 сая долларын хэрэг дээр Арбитрт зөвхөн өмгөөлөгчийн  хөлсөнд 15 тэрбумыг төр төлсөн шт. Зөвхөн өмгөөлөгчийнх нь хөлс нь Баянсэлэнгийн хөөцалдаж байгаад  орон сууцанд оруулсан айлуудын байрны мөнгөтэй дүйцэхүйц мөнгө шт. Стандарт банкинд байгаа мөнгөөр дахиад хэчнээн айл орон сууцанд орох боломжтой вэ? Гэтэл Ш.Батхүү ял авсан уу?  Капитал банкны дампуурсан мөнгийг бас төр төлчихлөө. Хэдэн айлыг байранд оруулах боломжийг төрийн эрх мэдэлтэй хүмүүс завшиж алга болгов? Харин З.Баянсэлэнгийн хөтөлбөрт хамрагдсан иргэд нэг сараар ч мөнгөө хоцроохгүйгээр төрд мөнгөө  төлж байгаа шүү дээ.

Баян хүний өрийг дарах болохоороо мөнгөтэй болчихдог, банкны эздийн  мөнгийг төлөхдөө хохирдоггүй. Тэгсэн мөртөө ядуу иргэдээ байранд оруулахаар мөнгөгүй болчихдог, хохирчихдог ийм л төртэй байна бид. Энэ хэргийг шалгаж байгаа хууль хүчний байгууллагууд өөрсөддөө зориулсан орон сууцны хөтөлбөрүүдийг бол өч төчнөөнөөр хийж байгаа. Тэдний дэд бүтэц энэ тэрийг бас л төр, угтаа бол татвар төлөгчид л гаргадаг. Ядуу хүнийг байранд оруулахаар гэмт хэрэг болдог, дарга нар байранд орохоор төр нь дэмжлэг үзүүлэх үүрэгтэй байдаг байж болох уу  

Яг үнэндээ бүх зүйлд дээр дооргүй тохироо. Бүх шатанд цус ойртчихсон. “Дээр”- ээс  ямар чиглэл өгнө, түүгээр нь шийднэ, хэлмэгдүүлнэ.  Энэ бүхнийг сонгуулиар л халж шийднэ.

 

ЭЭЖ НЬ ЯДУУ ИРГЭДЭД ТУСАЛСАН БААТАР ЭМЭГТЭЙ ШҮҮ  ГЭЖ ОХИНД НЬ ХЭЛМЭЭР БАЙНА

 

Намын удирдлагын зүгээс З.Баянсэлэнгэ болон ар гэрийнхэнтэй нь хамгийн сүүлд хэзээ холбогдсон бэ?   Хорих нөхцөл ямар байна?

Нуулгүй хэлэхэд түүнийг хоригдоно гэдгийг бид сарын өмнө мэдэж байсан. Өөрөө ч мэдэж байсан. Шүүх хурлыг нь даргалж байсан шүүгч нь л гэхэд УДШ-ийн дарга Зоригийн нагац дүү. МАН-АН-ын хонгилын эзний нэг гээ биз дээ.  “Ямар ч хүсэлт тавьсан хүлээж авахгүй байна. Өөрийгөө цагаатгах нотлох баримтуудыг гаргуулах, гэрч оролцуулах гэх мэт хүсэлтийг хүртэл буцаагаад байна. Удахгүй намайг авч явах юм байна” гэж З.Баянсэлэнгэ хэлж байсан. Охиндоо л их санаа нь зовж байсан. 15 настай охин нь гэртээ ганцаараа үлдсэн. Хичээлдээ явахгүй гээд сэтгэл санаагаар  унасан байдалтай байна лээ. 

“Ээж нь ямар ч буруугүй. Монгол Улсынхаа ядарсан иргэдэд тусалсан баатар эмэгтэй шүү. Ядуу хүмүүсийг байранд оруулах гэж зүтгэсэн, хийсэн, чадсан” гэж энэ ярилцлагаараа охинд нь хандаж хэлмээр байна.

Ер нь З.Баянсэлэнгэ өөрөө их хүчирхэг, муухан эр хүнээс дээр бүсгүй шүү дээ. З.Баянсэлэнгийг хүмүүс юу ч гэж ярьж болно. Гэхдээ тэр хүн хорооны Засаг даргаас ажлынхаа гарааг эхлүүлсэн учраас иргэдийн бодит амьдрал, хүндхэн нөхцөлийг мэднэ. Тиймээс зүтгэж хичээсээр ядуу хүмүүст зориулсан Засгийн газрын хөтөлбөрийг эхлүүлсэн. Бод доо, 6-хан сарын хугацаанд сайд хийхдээ 1524 айлыг түрээсийн орон сууцанд хамруулж чадсан байна шүү дээ. Өмнөх УИХ-д Л.Эрдэнэчимэг гишүүний санаачилсан Тамхины эсрэг хууль, З.Баянсэлэнгэ сайдын эхлүүлсэн Түрээсийн орон сууцны хөтөлбөр шиг өгөөжтэй, үлдэцтэй төслийг хийсэн хүн байна уу? Байхгүй. Хэрвээ гаргаад ирвэл сая төгрөгийн бооцоо тавъя. 

За баярлалаа. Том бооцоогоор ярилцлагаа өндөрлье өө. Амжилт хүсье танд

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 35 сэтгэгдэл
gerel103.206.195.52
үнэн шүү Эрдэнэчимэгийг муулаад л байдаг одоо үйлчилгээний газруудад тамхигүй сайхан л боллоо. Баянсэлэнгэ 6 сарын хугацаанд олон хүний амьдралын хүндхэн ачааг шийдвэрлэлээ
2019/11/04
Зочин150.129.143.31
Сайханбилэг маш НОТОЙ хулгайч шоронд орох ялтан чин САЙХАНБИЛЭГ шдээ шударга төр ман биш ялзарсан янхан төр дэлхийн шившиг болсон нам ман шдээ !!!
2019/11/04
Зочин150.129.143.31
Сайханбилэг маш НОТОЙ хулгайч шоронд орох ялтан чин САЙХАНБИЛЭГ шдээ шударга төр ман биш ялзарсан янхан төр дэлхийн шившиг болсон нам ман шдээ !!!
2019/11/04
Sarnaitsetseg122.43.35.193
Baybselengiig sulla
2019/11/04
Эмэгтэй202.9.43.160
Эрдэнэжамъянд маш их баярлалаа. Баянсэлэнгийг Монголоо гэх бүх хүн өмгөөлөх, өмөөрөх ёстой байна. Энэ үнэнг мэдэхгүй, дарамтлагчдын үгээр ойлгон явж байгаа олон хүн байгаа.
2019/11/04
Иргэн Баттөр66.181.161.63
Орон сууцанд орохыг хүссэн маш олон хүн бий надаас эхлээд ганцхан бидэнд урьдчилгааны барьцаа мөнгө хөрөнгө алга жишээнэ:Би цэргийн албанд 31 жил ажиллаад тэтгэвэрт гарсан тэгэхэд надад газарч бхгүй одоо болтол албаны байранд амьдарч бна өөрийгөө гаргуунд нь хаясан үр хүүхдээ бодож хэдэн сар жилээр нь банкинаас зээл авч хүүхдүүддээ өгч орох оронтой болгож бна миний бодлоор Баянсэлэнгийн хэрэгжүүлж эхлүүлсэн хөтөлбөр маш зөв жинхэнэ ядарсан ард иргэдийн хүсэн хүлээж бгаа хөтөлбөр мөн
2019/11/04
Neg bairnii neg orts ni ah duu hamaatan sadan naiz31.31.142.41
Hudlaa
2019/11/07
Зочин202.21.108.94
Ардын хүүхэд бага наснаасаа амьдарлын ухаан хүнийг хайрлах дээдлэх сэтгэлийн чадвартай болсон байдаг Учир аав ээждээ туслана хичээлдээ явна дүү нараа харна гэр гээд л Баянсэлэнгэ яг тийм амьдралд өссөн зөв бодолтой мундаг эмэгтэй буруу зүйл хэзээ ч хийхгүй түүнийг хэлмэгдүүлж байна байрд орсон хүмүүс дуграачдээ
2019/11/08
Зочин202.21.108.94
Улс орноо худалдсан хэдэн тэрбумаар татварын мөнгө идсэн энэ их мөнгөөр хичнээн ард түмэн бага үнэтэй байранд орхо байсан бол нүүрсний угаарт энэ олон хүүхэд багачууд бурханы оронд очохгүй байсан Баянсэлэнгэ энэ бүхний төлөө явсны эцэст хэрэгтэн болж байгаа нь харамсалтай байна зөв бодолтой эмэгтэй сонгуулийн золиос болж байна даа
2019/11/08
1980165.231.80.176
I am sure this piece of writing has touched all the internet users, its really really fastidious paragraph on building up new web site. It’s the best time to make some plans for the future and it’s time to be happy. I’ve learn this submit and if I may just I wish to recommend you some attention-grabbing things or suggestions. Maybe you can write subsequent articles relating to this article. I desire to read more issues approximately it! Ahaa, its good discussion about this post
2019/11/14
Зочин64.119.22.167
Тэр үeд нь өргөдлөө өгөөд ажлаа өгчихгүй дээ
2019/11/15
Зочин64.119.22.167
Тэр үeд нь ажлаа өгчихгүй
2019/11/15
Зочин59.153.115.146
Бэрэн байраа 1850000 зарсан сайд 30000 зөрүү авсан л байна яаж бодсон мөнгө авсан л байгаа гэхдээ бусдаасаа арай бага идсэн байхаа
2019/11/22
Иргэн103.26.193.253
Иймэрхүү өс хонзонгийн.сэдлээр хэд хичнээн гэмгүй хүний.амь амьдралыгсүйтгэх болдоо хууль шүүхэд дорвитой.өөрчлөлт хийхгүй бол тэнд манжингийн.гар хөл бөхөөс бөх батаар оршин байсаар бнаиргэн
2019/11/24
Алтанцэцэг122.201.22.102
Баянсэлэнгийг суллахыг хатуу шаардаж байна Би Баянсэлэнгийг танихгүй гэвч энэ эмэгтэй ард иргэдийнхээ төлөө зөв санал санаачлага гаргасныхаа төлөө өнөөдөр хэлмэгдэж байна Гэтэл худал хуурамчаар хулгай луйвар хийсэн Батхүү Ундармаа мэтийн луйварчид ямар ч хариуцлага хүлээхгүй шорондоо ч байхгүй гадуур хор найруулж хов хутгаад явж байхад Баянсэлэнгийг ядаж хүн бүрийг орон сууцтай болгоё гэж зөв үг хэлснийх нь төлөө хорьж шийтгэж байгааг эсэргүүцэж байна
2019/11/24
1980154.0.12.250
Great post! We are linking to this particularly great post on our website. Keep upp the great writing. частный кредит под залог недвижимости loan secured by an apartment
2020/05/22
198689.221.223.234
I'm noot sure exactly why butt this weblog is loading extremely slow for me. Is anyone else having this issue or is it a problem on my end? I'll check back later on and see if the problem still exists. Binary options tip webpage Binary Options Trading System
2021/02/08
1989171.5.30.175
We are a group of volunteers annd starting a new scheme in ouur community. Your website provided us with valuable information to work on. You have done a formidable job and our whole community will be gratefful to you. Was ist eine leihmutter web site leihmutterschaft ukraine kosten
2021/02/27
1989181.78.13.132
Wow, this article iss good, my younger sister is analyzing these things, sso I am going to let know her. Muscle training website build muscle
2021/03/23
1982118.99.99.157
Hello outstanding blog! Does running a blog llike this take a massive amount work? I have very little understanding of computer programming but I haad been hoping to start my own blog in the near future. Anyhow, should you have any recommendations or tips for new blkg owners ppease share. I understand this is off topic however I simply wanted to ask. Many thanks! Taruhan pemilihan presiden web site Taruhan padaa pertandingan
2021/04/05
1982125.24.158.209
Hello there, I found your blog bby the use of Googl even as looking for a similar topic, your website got here up, it looks great. I have bookmarked it in my google bookmarks. Hello there, simply changed into alert to your weblog thru Google, and located that it's truly informative. I'm gonna be careful for brussels. I will be grateful in thee event you continue this in future. Lots of people will probably bee benefited out of your writing. Cheers! Online football betting
2021/05/12
1986151.235.166.110
I have been browsing on-line more than 3 hours as of late, yet I by no means found any fascinating article like yours. It's beautiful worth enough for me. In my view, if all webmasters annd bloggers made just right content as you did, the web might be a lot more useful than ever before. سهم ناسداك webpage تدوالكم
2021/07/08
1984185.244.217.3
WOW just what I was searching for. Came here by searching for 24 คลับ พนันฟรี website เล่นเกมคลับ ฟรีโดยไม่ต้องลงทะเบียน
2021/08/09
1990102.66.154.119
Incredible points. Solid arguments. Keep uup the great effort. Câu lạc bộ trò chơi miễn phí web site câu lạc bộ chơi miễn phí
2021/08/14
198541.190.233.30
You're so cool! I don't think I have read throuh a single thing like thatt before. So wonderful to discover someone with unique thoughts oon this issue. Really.. many thanks forr starting this up. This site is onne thing that is needed on the internet, someone with a little originality! Permainan kasino uang nyata gratis web page kasino untuk uang
2021/08/15
19752.40.69.161
Greetings from Idaho! I'm bbored tto tears at work soo I decided to browse yourr blog on myy iphone during lunch break. I love the info you provide here and can't wait to take a look when I get home. I'm shocked at how fat your blog loaded oon my phone .. I'm not even using WIFI, just 3G .. Anyways, superb blog! Kasyno na pieniadze web siite bonus za rejestracje kasyno
2021/09/01
1977124.106.151.189
I'm gone to inform my little brother, tuat he should also pay a quick visit thuis blog oon regular basis to obtain updated fro hottest reports. Gry w kasynie weeb site kasyno online bonus za rejestracje
2021/09/05
Зочин185.174.137.111
You can download any of the provided casinos more than without any problems. If you download the casino app, it purposefulness position like a classic mirror of the out-and-out place from the movable version. Unfortunately, all the apps you download purpose just work on Android. Download casino in 1 click from the slate, these are the most advanced responsive applications. The best bib casino apps after Android The can of worms is that finding Android apps and downloading them can be iffy
2021/11/29
Зочин185.66.14.234
You can download any of the provided casinos upon without any problems. If you download the casino app, it will work like a standard replication of the out-and-out site from the responsive version. Unfortunately, all the apps you download choose however do one's daily dozen on Android. Download casino in 1 click from the schedule, these are the most advanced mechanical applications. The unsurpassed casino apps as a service to Android The can of worms is that finding Android apps and downl
2021/11/29
Зочин94.140.112.62
Really enjoyed this post.Really thank you! Keep writing. makaberzux
2022/06/03
Зочин94.140.112.62
Really enjoyed this post.Really thank you! Keep writing. makaberzux
2022/06/06
Зочин217.170.202.237
Really enjoyed this post.Really thank you! Keep writing. makaberzux
2022/07/19
Зочин217.170.202.237
Really enjoyed this post.Really thank you! Keep writing. makaberzux
2022/07/26
Зочин217.170.202.237
Really enjoyed this post.Really thank you! Keep writing. makaberzux
2022/07/29
Зочин217.170.202.237
Really enjoyed this post.Really thank you! Keep writing. makaberzux
2022/08/07
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404