СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ӨДӨРЛӨГ, УУЛЗАЛТЫГ ЗОХИОН ЗОХИОН БАЙГУУЛАВ
2019/11/04

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд аравдугаар сарын 16-наас эхлэн орон нутагт ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Төв аймагт ажиллаж, олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигатай тэмцэх үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, эрх зүйн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, зөвлөгөө, мэдээлэл өгөх, гомдол хүлээн авах, санал, хүсэлтийг сонсохоор “Авлигатай тэмцэх газар танай аймагт” соён гэгээрүүлэх өдөрлөг, “Шударга ёс олон нийтийн хяналт” сэдэвт өдөрлөг, уулзалтыг зохион байгуулав.

Ажлын хэсэг үеэр АТГ-ын үйл ажиллагааны талаар иргэдэд дэлгэрэнгүй танилцуулж, иргэд төрийн албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй танилцаж, хяналт тавих боломж, үүрэг,  оролцооны ач холбогдлын талаар яриа таниулга хийн, арга зүйн зөвлөгөө өгч, авлига, ашиг сонирхлын зөрчил, байгууллага, албан тушаалтны хүнд суртлын талаар гомдол, мэдээлэл хүлээн авах “110” дугаарын утсаа сурталчилж, иргэдийн дунд асуулт хариултын АХА тэмцээн зохион байгуулжээ.

Мөн ажлын хэсэг уулзалт, өдөрлөгт оролцсон иргэдийн сонирхсон асуултад хариулж, санал хүсэлтийг сонсон, гомдол мэдээлэл хүлээн авав.  Иргэд авлигатай тэмцэх ажлыг үр дүнтэй болгох чиглэлээр санал сэтгэгдлээ илэрхийлэв.

Түүнчлэн төрийн албан хаагчдыг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах эрх бүхий албан тушаалтнуудыг чадавхжуулах сургалт, семинар зохион байгуулж,  2018, 2019 онд Авлигатай тэмцэх газраас тухайн аймагт хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилт, биелэлттэй танилцаж, хяналт шалгалтын ажиллагаа явуулж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404