Ким Кардашиан тэргүүн хатагтай болох бэлтгэлээ хийж байна
2018/07/26

Ким Кардашьян Америкийн тэргүүн хатагтай болж мэднэ. Учир нь, од бүсгүйн нөхөр 41 настай рэппер Канье Уэст 2024 онд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж мэдэх гэнэ. Энэ талаар тэдэнд ойр эх сурвалж "Ким дараагийн Мишель Обама болохыг мөрөөдөж байгаа. Мөн тэрээр дэлхийн хамгийн хүчирхэг, хүндлэгдсэн эмэгтэй болохыг хүсэх болсон. Хэдийгээр Канье нэр дэвшихэд зургаан жилийн хугацаа байгаа ч Ким одооноос тэргүүн хатагтайн дүр төрхийг бүтээхээр хичээж эхэлсэн. Тэр аль хэдийнэ улс төртэй холбогдох ажлаа эхлүүлээд, Цагаан ордон дахь хамгийн сайн ээж болон гэргий байхад нь туслах багаа бүрдүүлээд эхэлчихсэн" хэмээжээ. 

Үнэхээр ч Ким сүүлийн үед улс төрчидтэй идэвхтэй холбогдож, нөхрийнх нь найз болох Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж, 63 настай эмэгтэйг шоронгоос суллуулж дөнгөсөн билээ. Мөн эх сурвалжийн хэлснээр, 37 настай од бүсгүй нийгмийн сүлжээнд бие хаагаараа гайхуулж мөнгө олох нь цаг хугацаатай тул хүмүүст өөрийгөө арай өөр талаас нь харуулах хэрэгтэй гэдгийг ойлгож байгаа гэжээ 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404