Зариг Өнөрөө: Үсдээд зодож чадна шүү гөлөг минь
2019/10/22
https://www.youtube.com/watch?time_continue=1&v=FMQiUSHcQGs

Сүүлийн үед Н.Өнөрцэцэг гэх сэтгүүлчийн шантаажны мэдээллүүд ар араасаа тасрахгүй болов. Zarig.mn сайтын энэ бүсгүй бусдыг өөрийг нь харлуулж байна гэх мэдээллийг хуудсаараа дамжуулж явуулсаар буй ч түүний дансны болон шантаажны баримт фактууд эхнээсээ ил болсоор байна. Тэрээр шантаажны ажилдаа нөхрөө татаж, албан тушаалтнуудаас нэхсэн мөнгөө нөхрөө явуулж авдаг гэх яриа ч нийтэд таржээ. 

Ёс зүйгүй, хариуцлагагүй, боловсрол нимгэн энэ бүсгүйгээс салбараа аврахаар сэтгүүлчид нэгдэж шударгаар шүүмжилж эхлээд буй. Түүний ёс зүйгүйгээс гадна бүдүүлэг гэдгийг нь нотлох утасны ярианы бичлэгийг youtube д байршуужээ. 

Нэгэн цагт нөхөрлөж байсан сэтгүүлч Шүрээ хэмээх бүсгүйг "Гөлөг шиг амьдарч байгаа чи хэмээн доромжилж, очоод зодож чадна шүү" хэмээн заналхийлсэн уг бичлэгт Өнөрцэцэг үнэн төрхөө илчилж орхижээ.

Сэтгүүлч Шүрээ энэ талаар олон нийтэд мэдээлсэн тэрээр, 

"Өнөрцэцэг гэдэг хүүхэнд гөлөг, новш, завхай, нохойгоороо дуудууллаа… Гэр бүлийг минь хангалттай энэ хүн доромжиллоо.

Ямар аймшигтай хүн бэ?

Зариг.мн Н.Өнөрцэцэг гуай арай хэтэрч байна шүү!

Сарын өмнө "Шүрээ Гарамжав гэдэг хүнээс их хэмжээний мөнгө авсан, мэдээ устгуулаад өгье гэж дарга нараасаа шантааж хийдэг” гэсэн чиний энэ гүтгэлгийг би ЧАМ ШИГ МӨНГӨ АВЧ ЯВДАГГҮЙ учир дуугүй өнгөрөөсөн. Надад хүн шантаажилсан түүх байх ч үгүй. Байвал чи гаргаад ирээрэй. Харин чиний ШАНТААЖНЫ ТҮҮХ чинь асар их байлгүй.

"Шантааж Өнөрөө” гээд пэйж чинийх гэж чи гүтгэж 3 удаа утсаар ярьж, бас доромжиллоо. Надад хамаагүй юмны төлөө би чам шиг хэл ам нь билүүдсэн, хэрүүлч хүүхнээр өөрийгөө болоод гэр бүлээ доромжлуулахгүй шүү!

Өөр шигээ намайг ШАНТААЖ-чин гэж гүтгэхэд чинь би дуугүй өнгөрсөн. Харин хоёр дахь удаагаа бол ЧАДАХГҮЙ!

Номхон тэмээг ноолоход амар гэж бодож байвал эндүүрэл! Тийм юм гэж байдаггүй юм.

"Шантааж Өнөрөө” гэх пэйжийн эзэн нь чи, админ нь танай нөхөр, нэг админ нь чи, папарици гэдэг пэйж ажиллуулдаг гэж 3 удаа утсаар ярьж ГҮТГЭЛЭЭ.

Намайг гөлөг минь, нохой минь, завхай, новш, нохой шиг амьдралаар амьдарч байна гэж ДОРОМЖИЛЛОО.

Аа бас очиж байгаад ҮСДЭЭД ЗОДНО гэнэ... Уурласан хүн яахыг чамд харуулна гэнэ. ХЭН Ч БИШ болгоно гэнэ /Илбэчин хүн бололтой хэхэ/ Бас гэр бүл, нөхрийг минь доромжиллоо.

Чиний наад ГҮТГЭЛГИЙГ цагдаа, хууль хяналтын байгууллага тогтоогоод өгнө!!!

Гөлөг, новш, нохой ....Аргагүй л Өнөрөөгийн амнаас гарах үг л дээ. Энэ чинь чиний төрөлх зан шдээ.

Одоо хангалттай!... Чи ч сайн жүжигчин болжээ. Бас бусад руу бухахыг ч гаргууд эзэмшиж... Яаж бусдаар өрөвдүүлэх "тактикийг” ч сурч" гэжээ. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404