Улаанбаатарыг утаатай байлгах МАНАН-гийн хүсэл
2019/10/21

Нүүрсний эсрэг Улаанбаатарчууд Утаагаар далимдуулж үе үеийн ЗГ-ууд хэдэн зуун тэрбумаар нь мөнгө идсэн баримт мэдээ хаа сайгүй л байна. Тэр их мөнгөөр бүтээн байгуулалт хийсэн бол гээд л харамсаж халаглах олон сэдэв гарч ирнэ. Гэхдээ одоо салхи зөв эргэж байх шиг байна. Юу гэвэл У.Хүрэлсүхийн ЗГ-н хийж байгаа ажлуудын дотроос нэг тод томруун ажил нь сайжруулсан шахмал түлш гэдэг нь энэ хэд хоногт тодорхой харагдаж байна. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр энэ сайжруулсан түлшин дээр улс төрийн тоглолт хийх гэсэн МАНАН-гийн бүлэг тэдний гар хөл болсон сэтгүүлчид тв, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл гээд бүтэн баг арми өдөр шөнөгүй ажиллаж байна. Тэдэнд ганцхан хүсэл бий. Тэр нь Улаанбаатарыг Утаатай байлгах. Хэрэв утаа арилах юмуу багсах л юм бол ирэх жилийн сонгуульд У.Хүрэлсүх болон түүний фракц ялах нь бараг л тодорхой. МАНАН-ийнхан үүнийг л тооцож У.Хүрэлсүхийг ямар ч үнээр хамаагүй унагах ганцхан зорилготой. Тэр сэдэв нь тэдний удаан хүлээсэн шахмал түлш гэж харагдаж байна. Тэд биднийг утаатай байлгах гэж юу ч хийж чадна. Тэдний тэмцэл жирийн иргэн бид нарт чухал хамаатай биш ч утаа бол бидний нэг номерын асуудал. Тийм учир жирийн иргэд бид л нэгдэх хэрэгтэй байна. Зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй маш их нүүрс ил далд хэлбэрээр Улаанбаатарт орж ирсээр байна. Уурын зууханд түлэх нэртэй оруулж ирсэн нүүрсээ айл өрхөд зарж байгаа асуудлууд ч гарсан байна. Мөн жижиг машины багаж саванд хийн нууж оруулах явдал ч тасрахгүй байна. Уг нь Улаанбаатар хотруу нүүрс оруулсан жирийн иргэнийг 300 мянган төгрөгөөр хуулийн этгээдийг 3 сая төгрөгөөр торгоно гэсэн захирамж нь аль эрт гарсан. Гэсэн ч манайхан хэнэггүй дээ юм уу? Хэн нэгний гар хөл болоод юм уу? Нүүрс зөөсөөр түлсээр л байна. Тэгэхээр жирийн иргэд бид утаагүй Улаанбаатарын төлөө цаашлаад үр хүүхэд ирээдүй хоочийнхоо төлөө ил далд нүүрс тээвэрлэлт зарцуулалтанд иргэнийхээ үүргээр хяналт тавьж баримтжуулж олон нийтэд мэдээлэх хэрэгтэй байна. Утаагүй Улаанбаатарын төлөө иргэн бүр нэгдэцгээе

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 3 сэтгэгдэл
Зочин66.181.161.110
Үнэн юмыг бичиж зөв уриалга гаргажээ
2019/10/21
С. Сайнболд202.9.44.83
Утаа арилахтай адил Манан ч нэг л өдөр арилж хариуцлагаа үүрнэ! Хүрэлсүхээ тууштай тэмцээрэй ард түмэн чинь дэмжиж байгаа шүү!
2019/10/21
С. Сайнболд202.9.44.83
Утаа арилахтай адил Манан ч нэг л өдөр арилж хариуцлагаа үүрнэ! Хүрэлсүхээ тууштай тэмцээрэй ард түмэн чинь дэмжиж байгаа шүү!
2019/10/21
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404