Селена Гомез хоосон хоцров уу
2018/07/24

Холливудын дуулиант хосууд болох Селена Гомез болон Жастин Бибер нар эргэн нийлж байгаагаа зарлан нэг хэсэг сенсаацилаад амжсан. Селена Гомез дуучин Абел буюу The Weeknd-тэй үерхэж байсан хэдий ч Жастин Бибертэй эргэн нийлсэн бөгөөд энэ нь ч мөн багагүй дуулиан дэгдээсэн. Харин удалгүй хосууд дахин хоёр тийш болж Жастин Бибер  халуухан модель бүсгүйтэй болзож буй бөгөөд Селенагийн экс найз залуу Абел ч мөн өөрийн экс найз бүсгүйтэй эргэн болзох болов. Тэрээр алдарт модель Жижи Хадидын дүү Белла Хадидтай өмнө нь үерхэж байсан бөгөөд 2016 онд албан ёсоор салснаа мэдэгдэж байсан. Хосууд өчигдөр Японд хамтдаа байгаа бичлэг болон зургуудаа өөрсдийн инстаграмд оруулсан байх бөгөөд өөрсдийн харилцаагаа дахин эхлүүлснээ ийнхүү зарлаад авчээ. Харин Жастин Биберийг сонгон Абелийг хаяж явсан Селена Гомез ийнхүү ганцаар хоцорсон бөгөөд Абелийг Селенаруу буцан очих өндөр магадлалтай хэмээн тэдний фенүүд үзэж буй ажээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404