Чаджээ
2019/10/11

“Чаджээ...”

“Чаджээ”  гэж өнөө өглөө  өөрийн эрхгүй амандаа баясав. Урьд шөнө  -18-20  хэмийн хүйтэн хонож,  үүрээр хоёр чих часхийхээр дориун хүйтэн байлаа.  Гэсэн ч өдийд аль хэдийн утаан хөшиг татчихдаг байсан нийслэл өөрийн өнгөөр цэмцийж  утаагүй тунгалаг байсан учраас ийн баяссан хэрэг.

Аливаа шийдвэрт нийгэм зайлшгүй талцдаг.  Басхүү эрсдэл хүлээдэг.  Гэвч  сайжруулсан түлш түлэх шийдвэрт иргэд биш түүхий нүүрсний том жижиг бизнесчид, зуухны наймаачид дээр нь Засгийн газрын ажлыг харлуулах зорилготой МАНАН багийнхан оройлон шаагилдсан.  Монголын хамгийн эмзэг сэдэв болсон утаа угаарыг арилгачихвал Хүрэлсүхийн Засгийн газар хүн бүрийн хайрыг татаж, МАНАН, МАХН ойрын хэдэн жилдээ нар үзэхгүй болчихно гэж тэд тооцсон. Утааны улстөр ердөө энэ.  

Харин иргэдийн хувьд түүхий нүүрс түлүүлэхгүй гэсэн түүхэн шийдвэрт нэг хэсэгтээ дасаагүй ч  нүүрсийг орлох чанарын шаардлага хангасан түлш худалдаанд гарсны дараа хүлээн зөвшөөрсөн. Иргэдийн буруу байхгүй л дээ.  Утаатай тэмцсэн биш утаагаар хөлжсөн 20-иод жилд эрх баригчид хэрэгтэй хэрэггүй хөтөлбөр хэрэгжүүлэх нэрээр 1 их наяд төгрөгийг хийсгэж, халаас түрийвчээ зузаалчихсан учраас эцэстээ  засаг төрд биш ширүүхэн салхинд л найдаж суудаг болсон нь үнэн.     

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монголд цаг бусаар нас барж буй 7000 хүний 20 гаруй хувь буюу 1500 д нь агаарын бохирдол шууд нөлөөлснийг тогтоосон.  Агаарын бохирдлоос болж жирэмсэн эхчүүд зулбаж,10 мянга гаруй ураг, 130 нялхасаа хорвоогоос үдэж, ард иргэд нь амь нас эрүүл мэндээрээ хохирсоор байхад л дарга нарын арга улам нарийссаар байв.

Томоос нь дурдвал, зураг төсөв нь ч батлагдаагүй хагас коксжсон түлш үйлдвэрлэнэ гээд С.Баярын Засгийн газар  17 тэрбумыг төсөвт суулгуулсан ч нүүрсний чанар нь үйлдвэрийн технологитой таараагүй гэдэг шалтгаанаар ажил зогсож, дээрх мөнгө салхинд хийсэв.

Г.Мөнхбаярын /НЗД/ захирамжаар мөн л зураг төсөвгүй ямар ч тооцоо судалгаагүй тэр бүү хэл хаана барихаа ч тогтоогүй Үртсэн түлшний үйлдвэрт хөрөнгө оруулалт хийгдсэн ч гол түүхий эдийн олдоц муу гэх шалтгаанаар төсөл зогсов.

Араас нь Бат-үүлийн шахаа эхэлж сайжруулсан зуух нийлүүлсэн ч ердийн галлагаатай зуухны хэрэглээ нэмэгдсээр байв. Шалтгаан нь шахааны зуух зөвшөөрөгдөх стандартыг зөрчиж,  зуух дэлбэрэн хүний амь нас хохирсон хэрэг ч гарав. Энэ мэтээр  нам даралтын зууханд шинэчлэлт хийх, шалны халаалт  тавих, автобуснуудыг хийн түлшинд шилжүүлэх, утаа шүүгч тавих гээд бүлэглэлийн зохион байгуулалттай луйврын бизнесийг цааш дурдвал дуусашгүй. Эдгээр бүх туршилтуудын ард том мөнгө яригдаж, дарга нарын ойрын хүрээллийнхэн хөлжиж байлаа.  

Утаатай тэмцээд “бүтэлгүйтсэн” гэх дээрх хэргүүдийг сануулах учир нь, өнгөрсөн 20-иод жилд хамгийн том эрх мэдэлд сууж, хамгийн их төсвийг зарцуулсан атлаа   утааг ч, түрийвчээ ч улам бүр зузаатгасан  дээрх эрхмүүд  сайжруулсан түлшийг шүүмжлэх,  утааны талаар үг дуугарах эрхгүй гэдгийг хэлье.

Харин одоо хотынхон хотлоороо сайжруулсан түлшээ хэрэглэж, угаар утаанаасаа салах итгэл хүлээлттэй байна. Хөрш Солонгосчууд газан хийг анх нэвтрүүлж байх үед хийн буруу хэрэглээнээс шалтгаалан цөөнгүй хүнээ алдаж байсан гэдэг. Гэлээ гээд тэд зогсоогүй.  Алдаагаа засаж, суралцаж, бас нийтээрээ хичээж бэрхшээлийг сөрөн байж давааны ард гарсан.  Тэд чадсан. Бид бас чадах ёстой. Туршилт болоод ч хамаагүй утаанаасаа салж, үр хүүхдүүддээ эрүүл агаар, цэнхэр тэнгэрийг үлдээж чадвал өнөө үеийн бидний том гавьяа болж үлдэх юм шүү.  Тиймээс нийтээрээ хичээцгээе.

“Яндангаа хөөлье” давалгаанд нэгдэцгээе.

 

Х.Сүлд

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 29 сэтгэгдэл
Зочин202.179.2.138
gadaa odortoo -20 shunduu -30 hureh ued l haray
2019/10/11
Зочин202.55.188.46
Өвөл эхлээгүй байгаа шүү !
2019/10/12
zochin66.181.161.72
Yag unen demjij bna Negdetsgeey
2019/10/12
Зочин66.181.161.46
hench ugaartaj uhehees aigaad tulehgui bgaashde malnuuda mod tulj bn neg heseg ni uhej bhad nogo heseg ni bayarlaad bogsoo algadaj guigeed ichmeer ym odo tulj bga ail bhgui shiid gartal huleene hench ugku sereed amid uguigee medehgui *iin tulsh tulehgui bn manai horoo ter chigtee tuleegui heden ch hun uhsen
2019/10/12
Зочин66.181.161.46
heden holsnii bicheechid huni ami ogt hsmsagui uursdu bolj bval boloo te
2019/10/12
Зочин202.126.89.56
Өвөл болцон юм шиг захиалгаар хусч өгөх юм аа. Ичиж зовж байгаа ч юм алга
2019/10/12
Зочин202.126.89.78
Салхитай байгаагүй бол одоо утаа гарах болсрн л доо.Амжилттай болвол монголчууд нь баярлана,дайснууд нь гомдох байхаа
2019/10/12
Болор66.181.161.87
зарим нь айгаад шөнө хийхгүй бгаашдээ манайх бол шөнө хийхгүй бга орой ирээл хийхэд бол илчтэй нь ч илчтэй юм бнлээ
2019/10/12
Болор66.181.161.87
зарим нь айгаад шөнө хийхгүй бгаашдээ манайх бол шөнө хийхгүй бга орой ирээл хийхэд бол илчтэй нь ч илчтэй юм бнлээ
2019/10/12
Болор66.181.161.87
зарим нь айгаад шөнө хийхгүй бгаашдээ манайх бол шөнө хийхгүй бга орой ирээл хийхэд бол илчтэй нь ч илчтэй юм бнлээ
2019/10/12
Болор66.181.161.87
зарим нь айгаад шөнө хийхгүй бгаашдээ манайх бол шөнө хийхгүй бга орой ирээл хийхэд бол илчтэй нь ч илчтэй юм бнлээ
2019/10/12
Ss49.0.218.162
Aigaad tulehgui daaraad honjoogooshdee malnuudaa tegeed ch gadaa huiterch ehleegui bn
2019/10/12
Pagmajav103.229.123.93
Ugaartah asuudal bol huvi ailaasaa bolj bgaa. Zuv alham hiisem gej bodoj bgaa..songuuli ehleed Hurelsuhee unagah geed hudlaa piar yavuulaad bna
2019/10/12
Иргэн103.26.195.176
Зөв юм хийжээ
2019/10/12
Зочин66.181.161.18
Himiin bodis orson gedeg ni vnen vv
2019/10/12
Зочин64.119.18.100
Химийн бодис гэхээрээ яадаг юм бэ? Чи хлорид натри гэдэг химийн бодисыг цай хоолондоо зориуд хийж идэж уугаад л байдаг биз дээ?
2019/10/12
лувсандэндэв103.10.22.39
тт түлшнийхээ шахалтыг сайжруулбал үнс нь зуухандаа үлдэнэ.агаар улам тунгалагшина.
2019/10/12
Зочин66.181.160.40
Манайх нүүрс түлж чадахгүй бгаа ганц ч удаа тэр нүүрсийг хийж үзээгүй бгаа яагаад гэвэл үхэхээс айж бна аз туршмааргүй бн
2019/10/12
Zochin103.229.123.98
Bayrlalaa utaagui bna gedeg chini yasan saigan be
2019/10/13
Сайхан болж бна. Цаашид төр нь ч иргэ нь ч хичээж202.21.109.36
Зочин
2019/10/13
Зочин66.181.161.51
Манайх огт түлээгй нялх олон хүүхэдтэй айгаад дан млдоор л бна одоохондоо гайгүй бга болохоор өвөл бол яанаа
2019/10/13
Зочин66.181.161.51
Манайх огт түлээгй нялх олон хүүхэдтэй айгаад дан млдоор л бна одоохондоо гайгүй бга болохоор өвөл бол яанаа
2019/10/13
Зочин211.36.146.185
Амжилт урагшаа
2019/10/13
Отгоо211.36.146.185
Амжилт
2019/10/13
Mgl Stark202.126.89.151
Одоохондоо та нар мэдэхгүйл байна даа Өвөл айсуй
2019/10/13
Зочин66.181.161.81
nodnin jiliin odiid gadaa tiim hviten bgaagvi tiimees haritsuulah arai ert bna. hvitreed ireheer l haray
2019/10/14
Л.Баярмөнх202.126.88.183
МАНАЙХААН ГАНЦХАН ЗҮЙЛ ХЭЛЬЕ БИ АЛЬ Ч НАМЫН ГИШҮҮН БИШ ТИЙМ БОЛОХООР УЛС ТӨРЖИЛГҮЙ ЯНДАНГАА Л ХӨӨЛӨӨД ЗУУХНЫХАА АЛЬ НЭГ ТАЛД ЯМАР НЭГЭН НҮХ СҮВ БАЙВАЛ КИЛГОРААМААР НЬ ЗАРЖ БАЙГАА ЦАГААН ЗАМАСКАНААС АВААД . МОДНЫ 555 ГЭДЭГ ЦАВУУТАЙ ХОЛЬЖ ЗУУРААД ТЭР НҮХНҮҮДИЙНХЭЭ ГАДНА ТАЛД ШПАТАЛААР ТАТААД БӨГӨЛЧИХӨӨ. ЯНДАНГАА ГАДНА ТАЛААС НЬ ХАРААД ЭВДЭРЧ БАЙВАЛ ЯНЗАЛЧИХАА ТЭГЭЭД Л АСУУДАЛГҮЙ БОЛЧИХНОО. МАНАЙХ ШАХМАЛ ТҮЛШ ТҮЛЭЭД БОЛООД Л БАЙНА БОЛОХ БАЙХ ГЭЖ БОДОЖ БАЙНА ӨӨРЧЛӨЛТИЙГ ӨӨРСДӨӨСӨӨ ЭХЛҮҮЛЬЕ
2019/10/15
чука66.181.161.123
утаа яахав бизнэсийн уурхай.өрөөр барьцаалж эх нутгааа алдалаа
2019/11/02
zochin103.229.122.186
chi bairand suuchaad bayrlaj bugsuu algadaad yaahav dee.... hunii nudend haragdah tom molecule ni baihgui bolson bailaa ch haragdahgui jijig molekuluud ni hung urid uridiinhaas iluu horduulj bgaa zaa yuuu. malaa..... zahialgaar bitgii iim yum bichij bai
2019/12/02
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404