4 тэрбумын хэмнэлт ба санхүүгийн сахилгад шинэ жишиг
1 сарын өмнө

Боов идсэнд нь биш бодлого ярьсанд нь анхааръя гэсэн үг бий. Шүүмжлэл, улстөржилтөөр дүүрсэн утааны сэдвээр шаагилдах зуурт нэгэн чухал мэдээг анзаарахгүй өнгөрчихжээ бид. Газрын тосны бүтээн байгуулалтаас томоохон хэмнэлт хийсэн таатай мэдээг хэвлэлийн хуудаснаас ч олж харсангүй.

“Газрын тос боловсруулах үйлдвэр барих, түүхий тосыг дотооддоо боловсруулах нь бидний мөрөөдөл” хэмээх Ерөнхий сайдын үгээр тууз хайчилж, үйлдвэрийн шаваа тавьж байсан нь ердөө өнгөрсөн оны 6 дугаар сард. Харин өнөөдөр нефтийн үйлдвэрийн дэд бүтэц болох 27 км төмөр зам, 100 тоннын даацтай 17.2 км авто зам, эрчим хүчний 110 кВт-ын агаарын дамжуулах шугам ашиглалтад орлоо. Ердөө ганцхан жилийн дотор Монголчууд өөрсдийнхөө хүчээр боловсруулах үйлдвэрийн ажилд шаардлагатай дэд бүтцийг барьж, цахилгаан, усан хангамжаа шийдсэн нь энэ.

Бүтээн байгуулалтад цэргийн анги нэгтгэлүүдийн алба хаагчдыг оролцуулж эхлүүлсэн нь цаг хожсоноос гадна бүтэн 4 тэрбумыг хэмнэжээ. Элдэв будилаан хутгаж тендер зарлахгүйгээр, хэн нэг албан тушаалтанд авлига, хувь өгөхгүйгээр том хэмнэлт хийж болдог гэдгийг басхүү чанартай бүтээн байгуулалт хийж чадна гэдгээ монголчууд харуулж чадлаа. Харин хэмнэсэн 4 тэрбум төгрөг үйлдвэрийн ажилтан, албан хаагчдад зориулсан 550 айлын орон сууцны хотхон болж удахгүй сүндэрлэхээр болов.

“Чи хэмнэвэл, би хэрэглэнэ”. Энэ бол хамтын зарчим. Санхүүгийн сахилга баттай ажиллахаар амласан Хүрэлсүхийн Засгийн газар ийнхүү хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх давалгааг бодитоор харуулчихлаа.

Хүрэлсүхийн Засгийн газар бас нэгэн шинэ жишгийг тогтоов. Төсвийн ерөнхий дүр зураг сайжирч, төсөвт тодотгол хийхээ болив.

Төсвийг байнга тодотгодог буруу жишиг 2004 оноос хойш явж ирсэн. Дуусдаггүй зам, барилга, төслийн ард хэн нэг албан тушаалтны эрх ашиг нуугдаж, төсвийн тодотголоор тэдний халаасыг эрхлүүлдэг байсан нь нууц биш.

Тухайлбал, 2013 онд эдийн засгийн шинэтгэл гээд 50 тэрбум тавьчихсан мөртөө юу хийх тухай асуухаар “яахав тэгээд л байж байг л дээ” гэх... Эсвэл “Булган аймгийн Булган суманд эрчим хүч татна” ... “Булган аймгийн төвийг эрчим хүчинд холбоно” гэх мэтээр 2 өөр томъёоллоор давхар төсөв оруулаад батлуулчихдаг.  Ийм л хулгайн тогтолцоо байдаг байсан юм.

Харин одоо энэ бүгд зогслоо. Үүнийг л Шинэ жишиг, Санхүүгийн сахилга бат гэж хэлнэ. Цаашид энэ жишгээр ажиллаад байвал эдийн засгийн нааштай үзүүлэлтүүд тогтмолжиж, төрийн бодлого түмэнд хайрлагддаг болох биз ээ

 

Х.Сүлд

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 8 сэтгэгдэл
Болд202.126.88.192
Шаавуу яав
1 сарын өмнө
Болд202.126.88.192
Шаавуу яав
1 сарын өмнө
иргэн150.69.34.101
Залчихав уу...тэр 4 тэр бумаар чинь..., зиа үсрээд л нэг ширхэг 12давхар орон сууц барьвал дээд болох байх. Хотхон гэвэл худлаа байлгүй дээ.
1 сарын өмнө
Сайхан мэдээ байна. Хурдхан мөрөөдөлийн үйлдвэрээ202.179.25.3
Зочин
1 сарын өмнө
Зочин202.179.25.3
Сайхан мэдээ байна. Хурдхан мөрөөдөлийн үйлдвэрээ ард түмнээ үнийн хөөрөгдөлөөс гаргах хэрэгтэй.
1 сарын өмнө
Зочин78.175.26.159
Урд хожид байгаагүй ажил явж байгаа Монголчууд хийвэл чаддаг юм байна Хүрэлсүх хийж чадаж байна шүү дээ
1 сарын өмнө
Irgen203.91.115.45
Saihan medee bn. Shine jishig togtooj irgeded eeltei zasgin gazart bayar hurgwy.
1 сарын өмнө
Zochin203.91.115.45
ANinhani har piarand huurtagdsaar bgaad baragtai ymand itgehee baijee.Argagui ym daa buhel buten 27 jil hudal huurmahaar tolgoigoo ugaalgalaa
1 сарын өмнө
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404