“PlayStation 5”-ыг 2020 оны сүүлээр худалдаалж эхэлнэ
2019/10/09

“Sony” компани “PlayStation 5”-ыг 2020 оны сүүлээр худалдаалж эхэлнэ. “PlayStation 4” худалдаанд гарснаас хойш долоон жилийн дараа анхны шинэ загварыг гаргах гэж буй нь энэ юм.

Өмнөх загваруудад ашигладаг байсан гар удирдлагын технологийн оронд хөдөлгөөний тусламжтайгаар удирдах технологийг хэрэглэгчдэд санал болгоно гэж “Sony” компани мэдэгдсэн байна.

Шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд ямар үнэтэйгээр худалдаалах талаар тус компанийн мэдээлэлд дурдаагүй байна.  “PS4” 2013 онд худалдаанд гарснаасаа хойш 2018 оны 12 дугаар сарын байдлаар 91.6 сая ширхэг худалдаалагджээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404