Дэлхийн аялал жуулчлалын мисс тодорлоо
2019/10/09

Дэлхийн аялал жуулчлалын мисс шалгаруулах “Miss tourism world 2019” тэмцээн боллоо. Шийдвэрлэх тэмцээн буюу шагнал гардуулах ёслолын ажиллагаа энэ сарын 6-нд Хятадын Шаньдун мужийн Чиндао хотноо зохион байгуулагдсан байна. Уг тэмцээнд дэлхийн 67 орон болон бүс нутгаас ирсэн үзэсгэлэн гоо бүсгүйчүүд оролцсон юм. Тэд үндэсний хувцас, усны хувцастай үзүүлбэр, үдшийн даашинз болон авьяас чадвараараа хоорондоо өрсөлдөж, эцсийн шатанд Мексик, Канадын бүсгүй нэг, хоёрдугаар байранд шалгарлаа. Харин Хятадын гоо бүсгүй Тань Руо-И гуравдугаар байр эзэлжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404