О.Сономпилийг буруутай гэж үзлээ
2019/10/09

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд Эрчим хүчний сайд асан М.Сономпилд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болж, түүнд анхан шатны шүүхээс оноосон ялыг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна. Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан, хахууль авсан хэргээр АТГ-аас шалгасан бөгөөд Прокурорын байгууллагаас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан "…албан тушаалын эрх мэдлийг урвуулан ашиглаж албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдэл хийж, Монгол Улсын эрх ашиг, сонирхолд онц их хэмжээний хохирол учруулсан" гэмт хэрэгт, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т заасан "…хахууль авсан…" гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Харин Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх түүний 266 сая төгрөг авсан гэх хэргийг хэлэлцээд гэм буруутайд тооцож, дөрвөн жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, гэмт хэрэг үйлдэж олсон 266 сая төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байдаг. Шүүгдэгч М.Сономпил анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан нь  ийнхүү шийдэгдлээ. Давж заалдах шатны шүүх О.Сономпилийг буруутай хэмээн үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404