Нобелийн шагналыг хүртэх хүмүүсийн нэр ирэх өдрүүдэд тодорно
2019/10/07

Шведийн нийслэл Стокхолм хотноо өнөөдөр физиологи-анагаах ухааны салбарын шагналын эзнийг зарласнаар Нобелийн ээлжит долоо хоног эхэлнэ.

Бусад салбарт уг нэр хүндтэй шагналыг хүртэх хүмүүсийн нэр ирэх өдрүүдэд тодорно. Тухайлбал, 10 дугаар сарын 8-нд физик, 9-нд хими, 10-нд утга зохиолын салбарын шагналын эздийг Шведийн нийслэл хотноо зарлах бол Нобелийн Энх тайвны шагналын эзэн 10 дугаар сарын 11-нд Осло хотноо тодорно. Эдийн засгийн салбар дахь Альфред Нобелийн нэрэмжит шагналын эзнийг 10 дугаар сарын 14-нд зарлана. Уг шагналыг Шведийн Төрийн банк 1968 оноос хойш олгож байгаа юм.

Нобелийн хороо шагналд нэр дэвшиж буй хүмүүсийн тухай, мөн хэн тэднийг нэр дэвшүүлсэн талаарх мэдээллийг эцсийн мөч хүртэл нууцалж байна.

Шведийн зохион бүтээгч Альфред Нобелийн гэрээслэлээр фикик, хими, физиологи-анагаах ухаан, утга зохиол, Энх тайван ба эдийн засаг гэсэн зургаан салбарт ололт амжилт гаргасан хүмүүст Нобелийн шагналыг 1901 оноос буюу одоогоос 118 жилийн өмнөөс эхлэн жил тутам олгодог болсон түүхтэй. Уг нэр хүндтэй шагналыг 216 хүн хүртжээ.

Шагнал гардуудах ёслол 12 дугаар сарын 10-нд буюу Нобелийн нас барсан өдөр Стокхолм хотод болно. Энэ жил Нобелийн шагналыг 9 сая швед крон буюу 914.5 мянган ам.доллар дагалдана.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404