Амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс сэргийлэх зөвлөмж
2019/10/04

Хүйтний улирал эхэлж, сургууль цэцэрлэгийн цугларалт болон хүмүүсийн хөл хөдөлгөөн, олон нийтийн газрын нягтрал нэмэгдэх тусам амьсгалын замын цочмог халдварт өвчин тархах нөхцөл бүрдэж байдаг.
Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч болон булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинж тэмдгээр илэрснээр өвчлөл, хүндрэл үүсгэдэг юм. Иймд амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан энэхүү зөвлөмжийг хүргэж байна.
- Өвчлөхөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл, дархлааг сайн байлгах явдал юм. Тиймээс аминдэмээр баялаг, чанартай хоол хүнс болон жимс, жимсгэний шүүсийг тогтмол хэрэглэх, идэвхитэй дасгал хөдөлгөөн хийх, ажил амралтаа зөв зохицуулах, хангалттай амрах шаардлагатай.
- Амьсгалын замын цочмог халдвар буюу томуу, томуу төст өвчнөөссэргийлэх үндсэн гол арга бол томуугийн эсрэг дархлаажуулалтанд хамрагдах. Томуугийн эсрэг дархлаажуулалтыг Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетад очиж хийлгэх бүрэн боломжтой. Ялангуяа 2-15 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настан, уушгины архаг суурь өвчтэй хүмүүс хамрагдвал илүү ач холбогдолтой.
- Улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэн нөхцөлд малгай, ороолт, бээлий хэрэглэх, амны хаалт зүүх.
- Гараа тогтмолсавандаж сайн угаах.
- Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрны өрөөнд2 цаг тутамд цэвэр агаар оруулж, агаар сэлгэж байх, өдөрт 2-оос доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийх.
- Амьсгалын замын цочмог халдварын шинж тэмдэг илэрвэл харьяа Өрхийн эрүүл мэндийн төвд хандаж, эмчид үзүүлэх.
- Өвчилсөн тохиолдолд гэртээ байж эмчийн зөвлөсөн эмчилгээ, дэглэмийг мөрдөх хэрэгтэй. Цэцэрлэг, сургуулийн багш, эмч нар болон эцэг, эхчүүд өвчтэй хүүхдийг аль болох гэрт нь тусгаарлан эмчлэх нь өвчний эдгэрэлтэнд сайнаар нөлөөлөхөөс гадна бусад хүүхдэдамьсгалын замын цочмог халдвар тархахаас сэргийлэх ач холбогдолтой.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй

Сүүлд нэмэгдсэн
НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг “...
7 сарын өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бо...
7 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ног...
7 сарын өмнө
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсн...
7 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхд...
7 сарын өмнө
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн...
7 сарын өмнө
“Их Засаг” их сургуулийн ректор Н.Ням-Ос...
7 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Бай...
7 сарын өмнө
Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг ...
7 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨС...
7 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвий...
7 сарын өмнө
“Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын ...
7 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур ...
7 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур ...
7 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд...
7 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур ...
7 сарын өмнө
“Алтан хар Торц” баатарлаг тууль хайллаа...
8 сарын өмнө
Бан Ги Мүн “Дэлхий нийтэд тулгамдсан асу...
8 сарын өмнө
Бан Ги Мүн “Чингис хаан” үндэсний музейд...
8 сарын өмнө
Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл ү...
8 сарын өмнө
“Чингис хаан” одонт Бан Ги Мүн: Монголын...
8 сарын өмнө
Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэрги...
8 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч “Монголын түүх ...
8 сарын өмнө
Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугий...
8 сарын өмнө
“Мөнх тэнгэрийн бичиг-2024” монгол уран ...
8 сарын өмнө
“Монгол бахархлын өдөр”-т зориулсан бари...
8 сарын өмнө
Санхүү, эдийн засгийн их сургуулийг Сүхб...
8 сарын өмнө
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан...
8 сарын өмнө
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан...
8 сарын өмнө
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлө...
8 сарын өмнө
