“Индиана Пейсерс” болон “Сакраменто Кингс” баг улирлын өмнөх хоёр тоглолтоо Энэтхэг улсад хийнэ
2019/10/04

“Индиана Пейсерс” болон “Сакраменто Кингс” баг улирлын өмнөх хоёр тоглолтоо Энэтхэг улсад хийхээр очсон талаар АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос /NBA/ мэдээлжээ.

“NBA”-ын багууд Энэтхэг улсад анх удаа тоглох гэж буй нь энэ бөгөөд дээрх хоёр багийн тоглолт Мумбай хотод энэ долоо хоногийн баасан, бямба гарагт болно.

Баасан гарагт болох тоглолтыг 70 гаруй сургуулийн 3000 мянган оюутан сурагч тусгай зочдын хувиар үзэх бөгөөд энэхүү үйл ажиллагааг “Reliance Foundation” ашгийн бус байгууллагатай хамтран зохион байгуулсан байна. Харин бямба гарагт болох тоглолтыг тасалбар худалдан авсан бүх хүн үзэх боломжтой гэнэ.

Үндэсний сагсан бөмбөгийн холбоо сүүлийн жилүүдэд үйл ажиллагаагаа дэлхий даяар өргөжүүлж, Хятад, Япон, Мексик, Филиппин болон өөр хэд хэдэн улсад тоглолт зохион байгуулсан байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404