“Их-20” бүлгийн 9 улсын төлөөлөгчийг зочны хувиар оролцохыг урьжээ
2019/10/04

Японы Засгийн газар ирэх сарын 22-23-нд Нагоя хотод болох “Их-20” бүлгийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтад өөр 9 улсын төлөөлөгчийг зочны хувиар оролцохыг урьжээ. Энэ тухай Японы Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурдсан байна.

Хуралдаанд Вьетнам, Египет, Испани, Нидерланд, Шинэ Зеланд, Сенегал, Сингапур, Тайланд, Чили улсын төлөөлөгчдийг урьжээ. Япон улс энэ жил “Их 20”-ийг даргалж байгаа юм. “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт өнгөрсөн 6 дугаар сарын 28-29-нд Осака хотод болсон билээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404