Д.Ганбат тендерт орооцолдсон уу
2019/10/03

Авлигатай тэмцэх газраас тендертэй холбоотой асуудлаар нэлээд тооны албан тушаалтнуудыг шалгаж, эхнээс нь хэргийг прокурорт шилжүүлээд буй. Уржигдар буюу 2 хоногийн өмнө Эрдэнэс Монгол ХХК-ийн Дэд захирлыг  АТГ-аас саатуулсан бөгөөд Тавантолгой Гашуун сухайтын автозамын тендерт хувийн компанидаа давуу боломж олгосон хэргээр шалгаж байгаа сурагтай. Тэгвэл өчигдэр  Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан  Д.Ганбатыг  саатуулжээ. Түүнийг Зам тээврийн  хөгжлийн яамны  газрын дарга  Д.Доржхандын  хэрэгт холбоотойгоор 48 цагийн хугацаагаар  саатуулсан байна.

Тус яамны газрын дарга  Д.Доржхандыг өнгөрсөн сарын 9-10-нд шилжих шөнө саатуулж өнөөдрийг хүртэл цагдан хорих 461 дүгээр ангид хорьсоор байгаа юм.

Түүнийг Ерөнхийлөгч Х.Баттулгын хүн гэцгээдэг бөгөөд "уснаас хуурай гарна" гэж улс төрийн хүрээнийхэн таамаглацгааж байна.  Доройтсон эдийн засгаа сэргээх нэрээр ард түмнээс хандив гуйж байсан Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед Зам тээврийн сайдаар ажиллаж байсан тэрээр  салбарынхныхаа халаасыг ухаад хувийн хандив нэрээр цааш нь өгсөн хэмээн муу хэлэгдэж байсан бол энэ удаа төрийн тендерт хувийн ашиг сонирхлоо шигтгэсэн байж магадгүй байгаа ажээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404