АТГ ХААХҮЯ-ны хоёр хүнийг 48 цагийн хугацаатай саатуулан шалгаж байна
2019/10/01

АТГ-аас  өчигдөр ХААХҮЯ -ны зарим  өрөөнд шалгалт хийж,  тус яамны Санхүү хөрөнгө оруулалтын газрын ахлах мэргэжилтэн О, Газар тариалан хөгжлийн бодлогын ахлах мэргэжилтэн А нарыг саатуулсан  талаар эх сурвалжууд мэдээлж байна.  Тэднийг 48 цагийн хугацаатай саатуулсан бөгөөд үргэлжлүүлэн хорих эсэхийг шүүхээр шийдвэрлэх юм.  Энэ талаар АТГ-аас тодруулахад “Ийм ажиллагаа явагдсан нь үнэн. Хоёр хүнийг 48 цагийн хугацаатай саатуулан шалгаж байна. Үргэлжлүүлэн хорих эсэх нь шүүхээр шийдвэрлэгдэнэ. Үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариултыг өгчөө.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404