Ц.САНДУЙ ХЭНИЙ ШИДСЭН ЧУЛУУ ВЭ? У.ХҮРЭЛСҮХИЙН ЭСРЭГ БҮЛЭГЛЭЛ ДАХИН ӨНДӨЛЗӨЖ ЭХЭЛЛЭЭ
2019/09/24

Ц.САНДУЙ ХЭНИЙ ШИДСЭН ЧУЛУУ ВЭ? У.ХҮРЭЛСҮХИЙН ЭСРЭГ БҮЛЭГЛЭЛ ДАХИН ӨНДӨЛЗӨЖ ЭХЭЛЛЭЭ

Гурван жил хэвлэл мэдээллээр цухуйхаасаа ч эмээн зугатаж байсан 60 тэрбумын Ц.Сандуй гэнэт л “Цензургүй яриа” нэвтрүүлэгт ярилцлага өгөхийг зөвшөөрч, “У.Хүрэлсүх миний гурван гэмийг өршөөнө” гэсэн гэж ярьж суух юм. “Гарьд магнай” кинон дээр гандангийн банди нар Далайцэрэн бөхийн зүг чулуу нүүлгэхийг болиулсан хүмүүс “Энэ ч их дээрээс шидсэн чулуу байх шүү” гэж хэлдэг. Түүнтэй адил Ц.Сандуйгийн гэнэт “цензургүй чалчих” шалтгаан нь их алсаас Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг чиглүүлсэн чулуу гэдэг нь андашгүй байна. Ц.Сандуй яриандаа хэд хэдэн удаа “60 тэрбумын схемийг одоогийн намын удирдлагад байгаа хүмүүс ч дэмжсэн. Тэд бол урвагч” гэх зэрэг үгийг хэлж, өөрийгөө юунд ч буруугүй гэж мэтгэж итгүүлэхийг хүсч байгаа нь тун явуургүй жүжиг боллоо. Гэхдээ үүний цаана чухам ямар тоглолт өрнөж, Ц.Сандуй чухам ямар учраас ил гарав гэдэг нь анхаарал татах сэдэв юм. Улс төрд өрнөж буй үйл явдлууд, өргүүдээс үзвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн эсрэг улс төрийн бүлэглэлүүд далд хуйвалдаан, нууц тохиролцоонд хүрч эхэлсний жишээ үүгээр илэрч эхэлж байх шиг. У.Хүрэлсүх 60 тэрбумынхны толгойг тасдаж, тэдний хорт шуналыг таслан зогсоосон. Удаад нь хууль бусаар байгалийн баялгийг цөлмөж буй олигархиудтай тэмцэж, тэдний уул уурхайг хааж эхэлсэн. Тост, тосон бумбын уурхайгаа хаалгасандаа хорсож, уур омгоо барьж чадахгүй яваа Б.Чойжилсүрэн гэхэд л энэхүү 60 тэрбумын бүлэглэлийн жинхэнэ гишүүн билээ. У.Хүрэлсүх шударга үнэн, ард түмний талд илэрхий үйлчлэх болж, олигархи болон бүлэглэлд нь ноцтой хохирол учруулсаар байхаас тэд аргаа барж байна. У.Хүрэлсүхийг л дарж байвал ямар ч арга хэрэглэхээс тэд буцахгүй болтлоо улайрч эхэлжээ. 60 тэрбумын асуудалд орооцолдсон аль ч улстөрч төрийн өндөр дээд албан тушаалд байж таарахгүй. Гэтэл М.Энхболд одоо хүртэл УИХ-ын гишүүн хэвээрээ байгаа бөгөөд УИХ-ыг тараах зарчмын байр суурин дээр тэдний бүлэглэл хаалт чагт тавьж байгаа гэх мэдээлэл байна. Учир нь тэдэнд өөрчлөлт шинэчлэлт, зөв жишиг огтоос чухал биш төдийгүй албан тушаал, эрх мэдэлтэйгээ аль болох удаан тэсч зууралдах хүсэл л дүүрэн байна. Төр цэвэршихийн, МАН шинэчлэгдэхийн эхний дохио, итгэл найдвар төрүүлсэн 60 тэрбумын тэмцлийг тэд одоо У.Хүрэлсүхийг няцаах зэвсэг болгон мушгин гуйвуулахаар зэхэж байна. Ард түмэн тэнэг биш. Газрын наймаагаар хөлжсөн, оффшор бүсэд төрсөн дүү нь данстай, 60 тэрбум төгрөгийн авлигын сүлжээг санаачилсан, гардан гүйцэтгэсэн байх магадлалтай, хувь улстөрч нь намаа хурцалж, улс төр хийгээд байх хэмжээний хүчтэй биш Ц.Сандуйг том чулууг хөдөлгөхийн тулд жижиг чулуу нясалдаг шиг байдлаар ашиглахыг оролдсон нь энэхүү “Цензургүй яриа” нэвтрүүлгийн санаархал байлаа. Үүний цаана Ерөнхийлөгч Х.Баттулга хүртэл У.Хүрэлсүхийн эсрэг нүүдэл хийж байж магадгүй дүр зураг ч харагдаж эхэллээ. Түүний Ерөнхийлөгчийн засаглалтай болох санаархалд хамгийн их тээг хориг болж, парламентын засаглалыг авч үлдэхийн төлөө тууштай зогсож буй Ерөнхий сайдын хүчийг сааруулахын тулд ийнхүү 60 тэрбумын бүлэглэлийнхэнтэй хүч хавсарч байж мэдэх юм. Ард түмэн төрийг мөнгө, ашиг хонжооны талбар болгож хувиргасан албан тушаалтан, эрх мэдэлтэн, улстөрчидтэйгээ бүтэн хариуцлага тооцох У.Хүрэлсүхийн тэмцлийг үргэлжлүүлэхийг хүсч байна.

Хэнтийн Батхүү 2019-09-24

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404