Ж.Батзандан: УИХ-ын ээлжит бус сонгууль явуулахыг ШИНЭ нам дэмжиж байна
2019/09/20

ШИНЭ намын удирдлагууд мэдээлэл хийлээ. ШИНЭ намын дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

 -УИХ-аар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж, Ард нийтийн санал асуулгыг явуулах асуудлыг хэлэлцэж байна. Ард нийтийн санал асуулга явуулахад 29 тэрбум төгрөг шаардана. Тиймээс Ард нийтийн санал асуулгатай хамтатган УИХ-ын ээлжит бус сонгууль явуулахыг ШИНЭ нам дэмжиж байна. Хэдхэн сарын өмнө УИХ-ыг тараах асуудалд 15 гишүүн гарын үсэг зурж байсан. Одоо УИХ-ын ээлжит бус сонгуулиа хийж, МАНАН, мафиас нэг мөсөн салах уу, үгүй юу гэдэг дээр УИХ-ын гишүүд зогсож байна хэмээлээ.

Гишүүн Л.Болд “Ээлжит бус сонгуулийг ярихдаа буруу өнцгөөс ярьж байгаад харамсаж байна. Засгийн газартай тооцоо хийх, УИХ-д байгаа зарим намуудтай тооцоо хийх өнгөцөөс асуудалд хандаж байгаад харамсаж байна” гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404