ЕC У.Хүрэлсүх Улс орныг удирдаж чадах улстөрчөөр шалгарчээ
2019/09/19

“Монголын улс төрийн намын төлөвшилтийн асуудлууд” хэлэлцүүлгийг өчигдөр Монголын дипломат академийнхан  “Монгол Улсын нийгэм, улс төрийн өнөөгийн байдал” сэдвээр хийсэн судалгааныхаа дүнг танилцуулав. Үүгээр улс төрийн намд итгэх иргэдийн итгэл, дэмжлэг сул байгааг харуулсан байна. Тухайлбал, ирэх оны сонгуульд аль намыг дэмжих тухай асуултад судалгаанд хамрагдсан иргэдийн 45.9 хувь нь “мэдэхгүй”, 19.2 хувь нь МАН, 18.4 нь АН, 10 хувь нь МАХН, 11.7 хувь нь бусад нам, хүчинд санал өгнө гэж хариулжээ. 

Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх (34.6 хувь), Ерөнхийлөгч Х.Баттулга (20.6) нар судалгаанд оролцсон иргэдээс хамгийн олон санал авч улс орныг удирдаж чадах улстөрчөөр шалгарчээ.

Сонирхуулахад, дээрх судалгаанд нийслэлийн зургаан дүүргийн 380 гаруй иргэнийг хамруулсан. Үүнээс 57.1 хувь нь эмэгтэй бөгөөд салбар бүрийн төлөөлөл багтсан юм байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404