БНАСАУ цөмийн зэвсэг үйлдвэрлэсээр байна гэж үзэж байна
2019/09/19

БНАСАУ цөмийн зэвсэг үйлдвэрлэсээр байна гэж АНУ үзэж байна хэмээн тус улсын Төрийн нарийн бичгийн даргын Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн асуудал эрхэлсэн туслах Дэвид Стилуэлл мэдэгджээ.

Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явцад ахиц дэвшил гарсан тохиолдолд л БНАСАУ-ын эрх баригчдын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийг цуцална хэмээн тэрбээр онцлон тэмдэглэжээ.

БНАСАУ-ын дипломатууд АНУ-ын төлөөлөгчидтэй энэ сарын сүүлчээр уулзахад бэлэн хэмээн Умард Солонгосын Гадаад хэргийн сайд Цой Сон Хи өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн байна. Ингэж мэдэгдэхдээ тэрбээр Америкийн тал яриа хэлэлцээний үеэр хандлагаа өөрчилж, хүлээн зөвшөөрөхүйц сонголтыг эрх баригчдад санал болгох шаардлагатай болохыг анхааруулсан байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404