“ХҮҮХДИЙН ЭРХ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ” АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2019/09/19

Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Хүүхдийн эрх, аюулгүй байдал” сарын аяныг эхлүүлээд байгаа ба энэ хүрээнд Улсын ерөнхий байцаагчийн баталсан 01/235 дугаартай удирдамжийн дагуу боловсролын байгууллагуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг орон даяар  хийж байна. Тухайлбал, Дорноговь аймгийн мэргэжлийн хяналтын газраас Замын-Үүд, Сайншанд суманд үйл ажиллагаа эрхлэх хүүхдийн 22 цэцэрлэг, Ерөнхий боловсролын 9 сургууль, үдийн цайны үйлдвэрлэгч 10 аж ахуйн нэгжийг хамруулан хяналт хийжээ. Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид болон хүүхдийн байгууллагын эрхлэгч, багш нарын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтэрт мөн үзлэг шалгалт хийсэн байна. Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын явцад хүнсний худалдаа, үйлчилгээний байгууллага, цэцэрлэг, сургуулийн удирдлагууд, аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвар судлаач, нян судлалын лабораторийн эмч, лаборант, рентгэн кабинетын эмч, техникч нарт холбогдох хууль, стандарт, дүрэм журмын хэрэгжилтийг хангах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, эрсдэлийг бууруулах, дотоод хяналтыг сайжруулж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404