Жүдогийн шигшээ багийн дасгалжуулагчид бүрэлдэхүүнээрээ ажлаа өглөө
10 өдрийн өмнө

Монголын жүдо бөхийн дасгалжуулагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажлаа өглөө. Монголын жүдочид энэ жил ДАШТ-ээс ганцхан хүрэл медаль хүртэн, тааруу амжилт гаргасан учраас Монгол Улсын Ерөнхийлөгч, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга шигшээ багийн дасгалжуулагчдыг хариуцлага хүлээн, ажлаа өг хэмээсэн аж.

Монголын жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Ардын багш, Хөдөлмөрийн баатар Одвогийн Балжинням, туслах дасгалжуулагчаар ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Хишигбатын Эрдэнэт-Од , ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Баттулга, Гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа, ОУХМ Гантөмөрийн Дашдаваа, япон дасгалжуулагч Торий Томоо нар ажилладаг юм.

Эдгээр дасгалжуулагчдын хүчээр манай тамирчид 2017 оны ДАШТ-нд зургаан медаль авсан дээд амжилтыг тогтоож, сүүлийн зургаан ДАШТ дараалан медаль хүртжээ. Хоёр олимптойгоо нийлээд найман жил дараалан 16 медаль хүртэж ард түмнээ баярлуулсан байх юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404