Үдийн цайнд өгдөг таргаас гэдэсний халдвар үүсгэгч илэрчээ
2019/09/11

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 84 дүгээр сургуульд "Үдийн цай" хөтөлбөр хэрэгжүүлэгч “Коко десерт” ХХК-ний үйл ажиллагааг шалгахад хүнсний зориулалтын бус саваар тараг тээвэрлэж, түгээж байгаа зөрчил илэрсэн аж. Энэ дагуу зөөвөрлөхөд ашиглаж байсан сав, таргийг лабораторийн шинжилгээнд хамруулахад гэдэсний халдвар үүсгэгч энтеробактер /enterobacter spp/ илэрсэн юм байна.

Онцлоход, НМХГ-аас есдүгээр сарын 3-16-ны өдрүүдэд Үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлж буй Ерөнхий боловсролын сургуулиудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт явуулж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404