AUGUST БАГИЙГ ХҮЛЭЭН АВНА УУ
2019/09/11

CS:GO-ийн хамгийн том медиа болох HLTV зарлалаа. Багийн нэр нь HLTV-ийн зарласнаар AUGUST байх гэнэ.

August багийн албан ёсны бүрэлдэхүүн:
ERKAST
Temuulen 'Zilkenberg' Battulga
Gan-Erdene "dobu" Batbold
KABAL
NEUZ

Багийн тоглогчид бүгд хилийн чанадад гадны багт мэргэжлийн тоглогчийн гэрээгээр тоглож байсан арвин туршлагатай тамирчид ба бүгд олон улсын тэмцээнд тодорхой амжилт үзүүлж байсан түүхтэй. Мэдээж erkast маань бидний мэдэж байгаачлан азийн аварга төдийгүй дэлхийн аварга хэмээж болох major тэмцээнд хоёр ч удаа оролцоод амжсан Монголын цорын ганц sticker-тэй тамирчин билээ. Харин Zilk түүний араас орох ээлжит туршлагатай тамирчин ба 2016 онд азийн аваргад The MongolZ багийнхаа хамтаар түрүүлж байсан юм. Dobu, Kabal нарын хувьд Хятадын 5power багт нилээд хугацааг өнгөрөөж алдарт Epicenter тэмцээнд дэлхийн шилдгүүдтэй тулж байсан удаатай. Эцэст нь Neuz багийн хамгийн залуу тамирчин бөгөөд Монголын одоогийн шилдэг багуудын нэг 29/90, хэсэг хугацаанд Mongolz багт, цаашлаад Хятад улсын ивээн тэтгэлэгтэй Storm Rider зэрэг багуудад хүчин зүтгэж байсан юм.

АМЖИЛТ ХҮСЬЕ ЗАЛУУСАА!

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404