Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллахыг шаардлаа
2019/09/11

УИХ-ын гишүүн, ШИНЭ намын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

 -Засаглалын хэлбэрийг ард түмнээсээ асууя гэж Ерөнхийлөгч хүсч байгаа. Ард нийтийн санал асуулга явуулах санаачлага болгоныг ШИНЭ дэмжиж байгаа. Цөмийн хог хаягдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт булшлах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах санаачлага гаргасан. Цөмийн хог хаягдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт булшлахыг хориглох санаачлагыг ШИНЭ нам гаргасан. УИХ-ын гишүүдийн тоог 108, 99 болгох асуудлыг бид эрс эсэргүүцсэний хүчинд  унагаж чадсан. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг таван жилй болгохыг ШИНЭ нам зогсоож чадсан. УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах асуудлыг ШИНЭ нам санаачилж дэмжүүлж чадсан хэмээв. 

 

УИХ-ын гишүүн Л.Болд:

 -Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд ШИНЭ намын төлөөлөл бид "Монголын ард түмэн баялгийн эзэн болох заалтыг тусгаж чадвал амин чухал өөрчлөлт болно" гэж оролцож байгаа. "Баялгийн эзэд" хөдөлгөөний төлөөлөл бид өнгөрсөн долоо хоногт баялгийнхаа 51 хувийг эзэмших төслийг санаачилж, 20 гишүүн гарын үсэг зурж, УИХ-д хүргүүлсэн. Ард иргэд өөрсдөө баялгаа, стратегийн ордоо эзэмшиж чадах баяр баясгалтай үйл явдал болно хэмээн мэдээлэв. 

 

Мөн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт ял эдэлж байгаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хилсээр хэлмэгдэж байгаа. Гэтэл тэр хоёр дахин хэлмэгдэх нөхцөл бүрдээд байна. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллахыг шаардаж байна"  онцоллоо. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404