Чингэлтэй дүүргийн 102-р цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орлоо
2019/09/10

Өргөтгөл барихад шаардлагатай 2.3 тэрбум төгрөгийг Чингэлтэй дүүргээс НИТХ-д сонгогдсон төлөөлөгч Ц.Баатархүү нийслэлийн 2015 оны төсөвт суулгаж, барилгын ажлыг мөн оноос эхлүүлжээ. Өмнө нь 240 хүүхдийн ортой байсан тус цэцэрлэг өнөөдөр зургаан шинэ ангитай болж, нэмж 286 хүүхэд нэмж элсүүлсэн байна.

102 дугаар цэцэрлэгийн сургалтын хөтөлбөр нь хүүхэд багачууддаа дуу, шүлэг цээжлэх, зурж, бичихийг заахаас гадна амьдрах арга ухаанд сургадгаараа онцлогтой юм. Тухайлбал, багш нар нь хүүхдүүдтэйгээ хамт цэцэрлэгийнхээ хашаанд мод, бут тарьж тохижуулахын хамт ахлах бүлгийнхэнтэйгээ хүнсний ногоо хашаандаа тарьж, өвөл нь хүнсэндээ хэрэглэдэг ажээ.

Ташрамд дурдахад, жил жилийн нийслэлийн төсвөөс хөрөнгө суулгуулснаар өнөөдрийн байдлаар Чингэлтэй дүүргийн 12, 15, 16 дугаар хороонд дөрвөн цэцэрлэг, хоёр бага сургууль, спорт заалны хоёр барилгыг ашиглалтад оруулсан байна.

 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404