Пауэрлифтингийн Ази тивийн хэвтээ шахалтын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
2019/09/10

Монголын Пауэрлифтингийн нэгдсэн холбоо болон Aзи тивийн пауэрлифтингийн холбоо хамтран зохион байгуулж буй Ази тивийн хэвтээ шахалтын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэллээ. Тус тэмцээнд Япон, Хонконг, Энэтхэг, Казахстан, Араб, Сири, Орос, Монгол зэрэг нийт 8 орны 60 гаруй баг, тамирчид оролцож байгаа юм. Манай улсаас -59 кг-ын жинд Л.Бямбахишиг, П.Бат-Амгалан, -56 кг-д В.Мягмарпүрэв, Б.Одон, -74 кг-д Л.Ганбаатар, Б.Төгөлдөр, -83 кг-д Б.Гансүх, О.Сугар, -93 кг-д С.Мөнх-Эрдэнэ, -105 кг-д Д.Түмэнжаргал, Л.Бархасбаатар, Б.Бямбасүрэн, -120 кг-д Б.Чимэдцэрэн, Ц.Үүрцайх,  ᠎+120 кг-д Б.Алтангэрэл нарын  тамирчин хүч үзэж байна. Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр эмэгтэйчүүдийн классик шахалтын тэмцээнүүд болсон бол өнөөдөр эрэгтэйчүүдийн нийт таван жингийн классик шахалтын тэмцээнүүд болно.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404