Д.Эрдэнэбилэг нарыг 1-8 жилээр яллахаар зүйлчилжээ
2019/09/10

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой хэрэгт “Монголын зэс корпораци”-д хамаарах  эрхмүүд тодруулбал, ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс корпораци”-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар, “Монголын зэс корпораци”-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, “Кью Эс Си” ХХК-ийн захирал Э.Шижир нарыг Эрүүгийн хуулийн Ерөнхий анги дахь доорх заалтуудаар журамлан, тусгай зүйл ангиар яллагдагчаар татаад байгаа.

ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс корпораци”-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг:

Эрүүгийн хуулийн 20.3 дугаар зүйл. Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх

1.Гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүнтэй тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлээр хангасан, гэмт хэрэг үйлдэхээр төлөвлөсөн, бэлтгэсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

“Монголын зэс корпорац”-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар, “Кью Эс Си” ХХК-ийн захирал Э.Шижир нарыг

Эрүүгийн Хуулийн 18.6 Дугаар Зүйл. Мөнгө Угаах

2.3.Албан Тушаалтан Албаны Чиг Үүрэг, Бүрэн Эрх, Нөлөөг Урвуулан Ашиглаж Үйлдсэн Бол Нэг Жилээс Таван Жил Хүртэл Хугацаагаар Зорчих Эрхийг Хязгаарлах, Эсхүл Нэг Жилээс Таван Жил Хүртэл Хугацаагаар Хорих Ял Шийтгэнэ Гэх Зүйл Ангиудаар Тус Тус Яллагдагчаар Татжээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404