Дэлхийн стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбай нээлтээ хийлээ
2019/09/09

Хүүхэд, залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, спортоор хичээллэх таатай орчныг бүрдүүлсэн хөнгөн, атлетик, хөлбөмбөгийн талбай шинээр нээгдлээ.

image

Чингэлтэй Хайрханы энгэр бэлд орших тус спорт талбайг УИХ-ын гишүүн Д.Ганболдын санаачилгаар байгуулсан бөгөөд нээлтйн арга хэмжээ өнгөрсөн амралтын өдөр болж, 2000 гаруй хүн оролцлоо.

image

Нээлтийн арга хэмжээний үеэр Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн хөлбөмбөгийн шигшээ баг болон дүүргийн удирдлагуудын багийн нөхөрсөг тоглолт, урлаг, соёлын арга хэмжээ, гимнастик, цирк, галын техникийн спортын үзүүлэх тоглолт болов.

image

Энэхүү хөнгөн атлетик, хөлбөмбөгийн талбай нь 108 x 72метр, дэлхийн стандартад нийцсэн хиймэл зүлэг бүхий талбай, 400метрийн тойрог бүхий гүйлтийн 6 зам, дугуйн зам, галын техникийн спортын олон төрөлт олон улсын тэмцээнийг зохион байгуулах бүрэн боломжит 2000 хүний суудал, 18 нэр төрлийн 43700 ширхэг мод, бут, сөөгтэй 80 мянган га талбай ногоон орчин бүхий томоохон бүтээн байгуулалт болж байна.

image 

Тус талбай нь дэлхий дахины спорт болсон хөнгөн атлетик, хөлбөмбөгийн төрлүүдээр уралдаан тэмцээн зохион байгуулах, хүүхэд, залуучууд хичээллэх, мэргэжлийн дасгалжуулагч нарыг бэлтгэх, ур чадварыг дээшлүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм.

image

image 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404