Венесуэл Колумбитай залгаа хил рүү 3000 цэрэг илгээжээ
2019/09/09

КАРАКАС. /Anadolu/. Венесуэл пүрэв гарагт Колумбийн хил рүү гурван мянга гаруй цэрэг илгээжээ.

 

“Колумбитай залгаа хилийн дагуу Боливарын үндэсний зэвсэгт хүчний 3000 орчим цэргийг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулсан” гэж Венесуэлийн Засгийн газрын төлөөлөгч Фредди Бернал мэдээлснийг Кубын төрийн мэдээллийн “Prensa Latina” агентлаг иш татан уламжилсан байна.

 

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн Засгийн газар хөрш улсаас ирж буй аюул занал, цэргийн түрэмгийлэлтэй холбоотойгоор Колумбтай залгаа хилд түгшүүрийн улбар шар дохио зарлажээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404