13 давхраас унасан эмэгтэйг нас барсных нь дараа цонхоор шидсэн нь тогтоогджээ
2019/09/04

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны 13 давхраас 22 настай Ц гэх эмэгтэй унаж, нас барсан харамсалтай хэрэг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө гарсан. Түүнийг унах үед талийгаач эмэгтэйн найз залуу О.Боргил гэгч хамт байсан бөгөөд түүнийг уг хэргийн сэжигтнээр татан шалгаж буй юм.

Дээрх хэргийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байсан ба шинээр үүссэн нөхцөл байдлыг үндэслэн прокуророос сэжигтэн О.Боргилыг цагдан хорих санал шүүхэд хүргүүлж түүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461-р ангид зургаадугаар сарын сүүл хүртэл цагдан хориод байсан билээ. Энэ хугацаанд амь хохирогчийн цогцост хийсэн задлан шинжилгээний дүгнэлт гарсан бөгөөд урьдчилсан дүгнэлтэд үндэслэн талийгаачийг өндрөөс унахад  бусдын дарамт шахалт байсан гэж цагдаагийн байгууллагаас үзсэн юм. Ингээд хүнийг амиа хорлоход хүргэсэн гэх зүйл ангиар сэжигтэн О.Боргилд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404