Зүүн Азийн нээлттэй тэмцээнд Монголын тамирчид, багаараа IY байрт шалгарсан байна.
28 өдрийн өмнө

Муайтай боксчин Б.Гантогтох Зүүн Азийн 2019 оны нээлттэй аварга шалгаруулах тэмцээний 63,5 кг жингийн аваргын төлөөх тулаанд Филлипиний тамирчин Р.Жакири /Ryan  Jakiri/-г эхний раундын 55 дахь сeкундэд хүнд цохилтоор ялж алтан медаль хүртэн, "Зүүн Азийн шилдэг тамирчин" хэмээх шагналын эзэн болжээ.

Энэхүү Зүүн Азийн нээлттэй тэмцээн наймдугаар сарын 15-19-нд Хонконг дахь Хатан хаан Элизабетын нэрэмжит спортын ордонд болсон бөгөөд О.Алтанпүрэв дасгалжууагчтай Монголын тамирчид, багаараа IY байрт шалгарсан байна.

Манай тамирчдаас 63,5 кг-д Б.Гантогтох алт, 51 кг-д Б.Батхүлэг мөнгөн медаль, 48 кг-д Г.Тэнүүн , 54 кг-д Ө.Буян-Оргил, 57 кг-д Б.Гансэлэм , 67 кг-д О.Маргад-Эрдэнэ нар хүрэл медаль хүртжээ. Харин эмэгтэй тамирчдаас 45 кг-д С.Мөнгөнгэрэл, 48 кг-д Б.Халиун нар хүрэл медалийн эзэд болсон байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404