Энэ жил Нийслэл хотын хэмжээнд 714 цэцэрлэгт 123000 гаруй хүүхэд хамрагдана
2019/08/23

Нийслэл хотын хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилд  төрийн өмчийн 260 цэцэрлэгт 90 000 хүүхэд, төрийн бус өмчийн 454 цэцэрлэгт 33 000 гаруй хүүхэд, нийт 714 цэцэрлэгт 123 000 гаруй хүүхэд хамрагдана. 

 Нийслэлийн хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдах хүүхдийн бүртгэл өнгөрсөн долоодугаар сарын 22-ны өдрөөс наймдугаар сарын 22-ны өдрийг хүртэл цахимаар явагдсан. Энэ жил нийслэл хотын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 31340 хүүхэд бүртгүүлснээс хоёр настай 19760, гурван настай 4918, дөрвөн настай 3525 хүүхэд, таван настай 3133 хүүхэд тус тус бүртгүүлжээ. 

 Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Г.Энхболд "Энэ жил манай цэцэрлэг 372 хүүхэдтэй. Үүн дээр нэмээд 62 хүүхэд шинээр бүртгэж авсан. Цахим бүртгэлээр хоёр настай 50 хүүхэд, гурван настай 6 хүүхэд, дөрвөн настай 4 хүүхэд, таван настай 2 хүүхэд сонгон шалгаруулалтад тэнцсэн" гэлээ.

 Харин цэцэрлэгийн үүдэнд цугласан эцэг эхчүүд "Цахим бүртгэлээр хүүхдээ бүртгүүлснээр цаг зав хэмнэдэг. Одоо цэцэрлэгтэй гэрээ байгуулна. Хүүхдийнхээ энэ жилийн хичээлийн хэрэгсэл болон, ариун цэврийн хэрэгслүүдийг бэлдэж цэцэрлэгт нь өгнө. Мөн дүүргийн эмнэлэгт шээс болон цагаан хорхойн шинжилгээ өгнө гээд ажил их байна" хэмээж байлаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404