Гадаадын зурагчид манай улсад ажиллаж байна
2019/08/16

“РИА Новости” агентлагийн гэрэл зурагчны бүтээл
Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, МОНЦАМЭ агентлаг хамтран гадаадын мэдээллийн агентлагуудын гэрэл зурагчдыг эх орондоо урьж, аялуулж байгаа юм. Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй ажлынх нь үр дүн хэдийн гарч эхэлсэн тухай тус холбооны удирдлага мэдээлэв. ОХУ-ын ИТАР ТАСС, “РИА Новости”, БНХАУ-ын, Японы зэрэг агентлагийн төлөөлөл, БНСУ, Туркийн есөн гэрэл зурагчин Монголд буусан цагаас хойш авсан бүтээлүүдээ тус тусын агентлагт илгээснийг цацаж эхэлсэн байна.
“Л.Нямбаяр захиралтай “Aжэт Авиэйшн” компани Улаанбаатар хотын дээгүүр нисдэг тэргээр явж, зураг авах боломж олгосон нь эх орноо гадаадад сурталчлах, дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн агентлагуудын архив дахь Монгол Улсын тухай түүхэн гэрэл зургийн сан хөмрөгийг шинэчлэхэд болон олон улсын гэрэл зурагчдын хамтын ажиллагааг дэмжсэн үйл явдал боллоо” хэмээн зохион байгуулагчид дүгнэжээ. Гадаадын гэрэл зурагчид өдгөө Хэнтий, Чойбалсан,Мэнэнгийн тал – Буйр нуур, Халх гол гэсэн маршрутаар ажиллаж байна.

1565932492_67907189_653742388454493_4830065413003935744_n Гадаадын зурагчид манай улсад ажиллаж байна

1565932487_67979799_364831370859435_2469017977953976320_n Гадаадын зурагчид манай улсад ажиллаж байна

1565932517_67761890_422547981686953_5471829931862261760_n Гадаадын зурагчид манай улсад ажиллаж байна

1565932565_65861115_887349438265545_5145308496337567744_n Гадаадын зурагчид манай улсад ажиллаж байна

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404