Түрээслээд өмчлөх орон сууцанд залуу гэр бүл гэсэн ангилалд бүртгүүлсэн иргэдийн мэдээлэл
2019/08/16

“БУЯНТ УХАА-2” 972 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ ЦАХИМ БҮРТГЭЛД ХАМРАГДСАН ИРГЭДИЙН АНХААРАЛД

1.            Цахим бүртгэлд хамрагдсан иргэдийн мэдээллийг АТГ-аас 2019 оны 08 дугаар сарын 09-ны өдөр ирүүлсэн 01/6402 дугаар зөвлөмжийн дагуу иргэний хувийн нууцад хамаарахаас бусад мэдээлэл /өөрийн нэр, эцэг/эхийн нэр, бүртгэлийн дугаар/-ийг зорилтот бүлгийн ангилал бүрээр мэдээллэж байгаа болно. 

2.            Цахим бүртгэлд тэнцсэн иргэд бүрдүүлэх материалын жагсаалтын дагуу бичиг баримтаа бүрдүүлэн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 23-ний  өдрийн хороонд Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвийн “Мишээл” болон “Дүнжингарав”-ийн салбаруудад ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс бусад иргэд өөрийн биеэр авчирч өгнө үү!

3.            Заасан хугацаанд материалаа бүрдүүлэн авчирч өгөөгүй, дутуу материал болон хуурамч материал авчран өгсөн тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасан дараагийн иргэн эрэмбийн дагуу орохыг анхаарна уу!

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404