​Б.ХУРЦ нарт холбогдох хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад шилжиж магадгүй
2019/08/15

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох шүүх хурал дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Шүүх хуралдаанд оролцож байгаа шүүгч нарыг төрийн хамгаалалтанд авсан. Дөрөв хоног давчуу зааланд болж байгаа шүүхийн шийдвэр өнөөдөр гарч магадгүй байна. Зарим өмгөөлөгч, хууль нарын таамаглаж буйгаар шүүх хурлын шийдвэр өнөөдөр гарч, тус 9 хүнд холбогдох хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад шилжиж магадгүй юм. Учир нь зарим гүйцэтгэх ажиллагааг дутуу хийсэн гэх гомдол шүүх хуралд оролцогч талуудаас гарсан байх магадлалтай байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404