“Өсвөрийн аврагч” клубийн 30 хүүхэд сургагч багшаар бэлтгэгдлээ
2019/08/12
  • Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн газар, “Дэлхийн зөн” ОУБ-ын Дархан салбарын “Хүүхдийн төлөөх орон нутаг” төсөлтэй хамтран “Өсвөрийн аврагч” клубийн хүүхэд багачуудад зуны сургалт, дадлагыг зохион байгууллаа.

    Тус дадлага сургалт нь албаны хэмжээнд анх удаа зохион байгуулагдснаараа онцлог бөгөөд 30 сурагчийг хамруулсан аж.

    Өсвөрийн аврагч сурагчид “Бэлэн бай” сургалтын багцийн хүрээнд гарын доорх материал ашиглан эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, обьектын болон ой, хээрийн түймэр, газар хөдлөлт, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аврах арга ухаанд суралцан “Сургагч сурагч”-аар бэлтгэгдлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404