Парисын дарь эхийн сүмд зориуд гал тавиагүйг тогтоожээ
2019/06/29

Францын хамгийн алдартай түүхэн дурсгалуудын нэг Нотр Дам буюу Парисын дарь эхийн сүм түймэрт шатаж, ихээхэн хохирол амсаад байна.

13 дугаар зуунд баригдсан, 850 жилийн настай Готик хэв маягийн Католик сүмийн модон орой болон дээвэр шатаж нурсан бол гол чулуун байгууламжууд нь бүтэн үлдсэн гэнэ.

Одоо гал сөнөөгчид сүм дотрох эд зүйлсийг галаас аврахаар ажиллаж байна. Түймэр бүс нутгийн цагаар 2019 оны 4 сарын 15-ны Даваа гарагийн оройн 6:50 цагт эхэлжээ.

Тухайн үед сүм дотор сэргээн засварлах ажил явагдаж байсан нь гал гарах гол шалтгаан болсон гэж таамаглаж байсан.

Францын Парис хотын прокурор энэ сарын 26-нд мэдэгдэл хийхдээ “Дарь эхийн сүмийн түймэр бол хүний зориудын үйлдэл биш гэдгийг анхны шатны шалгалтаар тогтоосон” хэмээн мэдэгджээ.

Мэдэгдэлд “Мөрдөгчид сүүлийн хоёр сарын хугацаанд 1125 хуудас материалтай танилцаж, 100 орчим гэрчээс мэдүүлэг авч “цахилгаан дамжуулах системийн доголдол”, “унтраалгүй орхисон тамхины иш” зэргээс түймэр гарсан эсэхийг мөрдөн шалгасан. Дараагийн шатанд нарийн мэргэжилтнүүдийг урьж, улам гүнзгий, нарийвчилсан шалгалт хийж, холбогдох албан тушаалтан, ажилтнууд хариуцлага алдсан эсэхийг шалгах болно” хэмээсэн байна.

Парис хотын прокурор Реми Хейз “цахилгаан дамжуулах системийн доголдол”, “унтраалгүй орхисон тамхины иш” зэргээс түймэр гарсан байж болох тухай хүмүүс таамаглаж байгаа боловч, одоогоор хийсэн мөрдөн шалгалтын дүн энэ бүхнийг нотолж хараахан чадаагүй” гэжээ.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404