Жастин Бибер Стивен Болдуины охинтой гэрлэнэ
2018/07/09

Канадын дуучин Жастин Бибер гэрлэхээр болжээ. Тэрээр загвар өмсөгч, телевизийн хөтлөгч Хейли Болдуинтай хувь заяагаа холбоохоор болсон талаар TMZ портал сайтад мэдээлсэн байна. Түүнд өгүүлснээр, Жастин Бибер Багамын аралд амарч байхдаа найз бүсгүйдээ санал тавьж, зөвшөөрүүлсэн гэнэ.
Тэрээр ресторанд хоол идэж байх үедээ хамт байсан зочдоос гар утсаа далд хийхийг хүсээд дараа нь найз бүсгүй рүүгээ очин гэрлэх санал тавьжээ.

Дуучны гэр бүлийнхэн болсон явдалд эерэгээр хандаж байгаа нь эцгийнх нь олон нийтийн сүлжээнд бичсэн сэтгэгдлээс харагдаж байгаа талаар дээрх мэдээлэлд мөн өгүүлсэн байна. дуучны эцэг инстаграмм хуудсандаа “Бахархаж байна. Хэлэх үг алга. Дараагийн үйл явдлыг тэсэн ядаж хүлээж байна” хэмээн бичсэн бол ээж нь Твиттер хуудсандаа “Хайр, хайр хайр хайр, хайр, хайр, хайр, хайр” хэмээн бичжээ.  Хейли Болдуин нь жүжигчин Стивен болдуины бага охин юм байна. Тэрээр жүжигчин Алек Болдуины хамаатан ажээ. 2015-2016 онд Жастин Бибертэй үерхэж байсан ч дараа нь салсан аж. Жастин Бибер энэ хооронд дуучин Селена Гоместой үерхэж байгаад өнгөрсөн сард салж, салсан даруйдаа хуучин найз бүсгүйтэйгээ эргэн нийлж, гэрлэхдээ тулсан нь энэ аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404