АНУ-ын тагнуулын дроныг Ираны цэргүүд унагасан байна
2019/06/20

Хормозган мужид нисэж явсан АНУ-ын тагнуулын дроныг Ираны Хувьсгалт гвардын цэргүүд буудан унагасан гэж "Guards" цахим хуудсанд мэдээлжээ.

Уг дроныг Иран улсын Хормозган мужийн Коухмобарак тосгоны өмнөд хэсэгт буудан унагасан байна.

Ираны "IRNA" төрийн мэдээллийн агентлаг мөн "уг дрон нь АНУ-ын "RQ-4 Global Hawk" загварын тагнуулын дрон байсан" гэж мэдээлжээ.

АНУ-ын "RQ-4 Global Hawk" загварын тагнуулын дрон нь агаарт 30 гаруй цагийн нислэг хийх хүчин чадалтайгаас гадна өргөн хүрээг хамарсан өндөр нягтралтай зургийг цаг агаарын ямар ч нөхцөлд авах чадвартай гэж зохион бүтээгч Нортроп Грумман өөрийн цахим хуудастаа бичсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404